Кристиан Диор өөрийн Диор брэндээр дамжуулан хуучны загваруудыг эргүүлэн авч ирлээ. Тэрээр 2017 оны зун намрын загварын цуглуулгаа Лондонгийн Блэнхэмийн ордонд зохион байгуулсан байна. Анх 1954 онд энд загварын шоугаа хийж байсан бол энэ онд 2 дахь удаагаа шоугаа хийж байгаа юм. Энэ удаагийн шоундаа Диор брэнд 1950-иад оны загварыг тэр чигт нь буулган ирэх оны загварын хандлагыг чиглүүлсэн гэж хэлж болно. Дэлхийн өнцөг булан бүрт өөрийн гэсэн дэлгүүртэй мөн брэндээ дэлхийд гайхшруулж чадсан Диор брэндийн зарим нэг загварыг харьцуулан хүргье.