Японы ЖАЙКА байгууллагын нэрийг барьж, Өрхийн амьжиргааг дэмжих төсөлд хамруулж өгнө гэж худал ярьж, иргэдээс бүртгэлийн хураамж, шан харамж нэрээр мөнгө залилан авсан гэмт хэрэг Увс аймагт бүртгэгджээ. Тиймээс энэ төрлийн гэмт хэргийн золиос болохгүй байхыг хуулийн байгууллагаас анхааруулж байна.