Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон явуулдаг яруу найргийн “Болор цом” наадам 36 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ удаагийн наадам ирэх оны нэгдүгээр сарын таванд Говь-Алтай аймагт явагдахаар тов нь гарчээ. Яруу найргийн наадмын эхний шатны шалгаруулалт өнгөрөгч дөрөвдүгээр сард явагдаж хоёр дахь шатанд шалгарсан 27 найрагчийн нэрийг зарлалаа. Энэ удаагийн наадам нь Монголын Зохиолчдын эвлэл байгуулагдсаны 90 жилийн ойтой давхцаж байгаатай холбогдуулан БНХАУ-ын Өвөрмонгол, ОХУ-ын Буриад зэрэг улсын яруу найрагчид ирж өөрсдийн уран бүтээлийн дээжээсээ өргөн барина.
2019 оны “Болор цом” яруу найргийн наадмын дараагийн шатанд:
- Х.Алагаа
- М.Амархүү
- Н.Батжаргал /Орхон/
- П.Батнайрамдал
- Б.Баттулга
- Т.Баянсан
- Би.Баярсайхан
- Д.Ган-Очир
- Д.Гансүрэн /Хэнтий/
- Э. Гантулга
- Б.Ганхүрэл /Говь-Алтай/
- Х.Дугарсүрэн
- Н.Дэвээжаргал
- Б.Жамбалдорж
- А.Лхагва
- Г.Лхагвадорж
- Н.Мөнхбаяр
- С.Начин
- Д.Одгэрэл
- На.Пүрэв /Өвөрхангай/
- А.Сүглэгмаа
- Ч.Ууганбаяр
- М.Уянсүх /Дархан-Уул/
- О.Цэнд-Аюуш
- Б.Чулуун-Цэцэг
- О.Элбэгтөгс
- Д.Энхболдбаатар нарын яруу найрагчид шалгарсан юм.
Тэдний дунд “Алтан-Өд” наадмын шагналт, орчин цагийн дууны шүлгийн нэрт мастер, яруу найрагч Д.Ган-Очир, залуу яруу найрагч А.Сүглэгмаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч П.Батнайрамдал нарын олны танил эрхмүүд багтаж оржээ.
Өмнөх удаагийн “Болор цом”-ын тэргүүн байрт Ховд аймгийн Дуут сумын харьяат М.Отгонбаяр “Ижийдээ нас гуйлаа” шүлгээрээ тэргүүн байрт шалгарсан билээ.