Шанхай хотын метронд хийсэн монгол ардын урлаг орчин үеийн хэмнэлтэй хосолсон флаш моб үзүүлбэр Хятадын нийгмийн сүлжээнд цацагдаж эхэлжээ. Тэрхүү бичлэг нь “Очир Дагинас” ХХК-ийн dryage буюу агааргүй орчинд 1 кг махыг 400 гр болтол хатааж хийдэг герман технологиор Хятадын зах зээлд зориулан хийсэн органик хиамны “ТАЛЫН ДОМОГ” брэндийн реклам юм байна. “Талын домог” нэр нь Хятад ханзаар “Үржил шимт нутгийн гайхамшиг” гэж буудаг бөгөөд Монголын үржил шимт малын дээж бүтээгдэхүүн гэж ойлгогдож буй аж.