АН-аас Өвөрхангай аймагт нэр дэвших эрхээ аваад байсан Ч.Даваабаяр эцсийн мөчид нэрээ татаж, түүний оронд \”Дэлгэрэх Хүнс\” компанийн захирал Д.Жаргал нэр дэвшихээр болсон билээ. МАСС агентлагийн ерөнхий захирал Ч.Даваабаярыг намдаа шахагдаж нэр дэвших эрхээ алдсан гэх яриа байдаг. Тэгвэл энэ нь үнэн болж, намдаа гомдогчдын сүүлийн үед ихэд хийх болсон намаасаа гарах үйлдлийг Ч.Даваабаяр давтаж, чөлөөлөгдөх хүсэлтээ Баянгол дүүргийн Ардчилсан намд өгч шийдвэрлүүлсэн байна.
Ингээд тэрбээр АН-ын гишүүнчлэл болон сонгуульт ажлаас чөлөөлөгдөж байна. Ч.Даваабаярын хувьд намынханн анхан шатны гишүүдийн дэмжлэгтэйгээр ҮЗХ хурлаар орж Өвөрхангай аймагт нэр дэвших эрхээ аваад байсан юм. Гэсэн ч сүүлийн СЕХ-д нэрсийг өгч эцсийн байдлаар баталгаажуулахаас өмнө түүний оронд өөр хүн өрсөлдөх болсон нь яах аргагүй түүний тойргийг АН-ын томчууд хэн нэгэнд өндөр үнээр зарсан гэх хардлагыг төрүүлж байгаа юм. Тиймээс л Ч.Даваабаяр гомдож, дахиж жийгдэхгүйн тулд ийн шийдсэн бололтой.