Монголбанк, БЭСТ консорциум, МУИС-ийн Эдийн засгийн тэнхим хамтран
зохион байгуулж байгаа 2016 оны олон улсын эрдэм шинжилгээний хурал06-р сарын 10-ны өдөр зохион байгуулагдах
гэж байна. Тус хурал 2014 онд
Эрдэс баялгийн орлогын менежмент, 2015 онд Аж үйлдвэрийн бодлого
зэрэг ерөнхий сэдвүүд дор зохион байгуулагдаж байсанбол энэ удааддэлхийн зах зээлийн өөрчлөлтийг даган эдийн засгийн
бодлогын онол, туршлагыг танилцуулах, тус чиглэлээр хийгдэж байгаа судалгааны
ажлуудын үр дүн болон мэдлэгийг бусдад түгээхзорилгоор \”Шинэ нөхцөл дэх эдийн засгийн
бодлого: Онол ба бодлого” сэдвийн дор зохион байгуулагдах юм.
Олон улсын эрдэм шинжилгээний хурал дараахгурван үндсэн
чиглэлээр зохион
байгуулагдана.
• Шинэ
нөхцөл дэх мөнгөний ба сангийн бодлого
• Монгол
Улсад олон салбарын төрөлжилтийг хэрэгжүүлэх бодлого ба асуудлууд
•Институцийн орчин ба тогтвортой хөгжил
Энэхүү хуралд эдийн засгийн бодлогын чиглэлээр
ажилладаг төрийн түшээд, ОХУ, Япон болон бусад орны судлаачид, дотоодын их дээд
сургуулиудын судлаач нар эдийн засгийн бодлого, бизнесийн нөхцөл,
олон улсын жишээ, бодлогын оновчтой шийдлүүдийн талаар төрийн бодлого, санал бодол,
судалгааг танилцуулж, бодлогыг хэрэгжүүлэх дэлхийн туршлагыг олон нийтэд түгээжсанал солилцохюм.
Дэлгэрэнгүй
мэдээллийг эндээс үзнэ
үү