мөнх хөх тэнгэр, цэцэг, жимс халиурсан нуга, цэнгэг ус, ан амьтан, таван хошуу
мал, эзэн Чингис хааны хөрөг буулаа.
Уг нь нүдэнд бууж, сэтгэлт тайтгарал, огшилт өгч буй эд бүгдийг хайрлах,
хамгаалах үзлийг \”үндсэрхэг үзэл” гэх болов уу гэж миний ахархан ухаан надад
хэллээ. Гэтэл манайд гадны иргэдийг дээрэлхэх, дарамтлах, хоосон цээжээ дэлсэх,
компьютерийн араас хийрхэхийг л үндсэрхэг үзэл гэж ойлгоод байх шиг.
Бүгд л Эзэн хаандаа хайртай түүгээр бахархдаг гэх мөртлөө үүнийгээ батал
гэхээр юу ч хийж чаддаггүй л \”үндсэрхэг”-үүд юм л гэж харагдлаа.
Жишээ нь, Саяхан Ухан/wuhang/ хотын оюутнууд нэгэн арга хэмжээний үер Чингис хааны
хөрөг рүү харваж наадаж байгаа зураг БНХАУ-ын ви чатаар/we
chat/ анх цацагдсан.Цацагдсан даруйд Өвөр Монголчууд эсэргүүцлээ илэрхийлж,
тодорхой арга хэмжээ авахуулахаар тэмцэж эхэлсэн байдаг. Харин ар Монголд \”сонгуулийн
сурталчилгаа”, \”сайтын хандалтаа өсгөх тэнэглэл” мэтээр хүлээн авч, үл тоосон
юм.
Удалгүй олон өдөр үргэлжилсэн бороо орж Ухан хот үер автсан байдаг. Үүнийг
Өвөр Монголчууд \”Хааны сүнс сануулга өглөө” хэмээн мөн ви чатад байршуулж олон
нийтийн хамруулсан. Уг мэдээллийг орчуулан байршуулахад \”орсон борооны араас
цув нөмрөв” гэгчээр Монголчууд \”муу хятадуудыг …” гэж ирээд л сэтгэгдлээ
бичиж, хийрхэцгээж эхэлсэн л дээ. Уг нь бүгдээрээ нийлээд уг асуудлыг \”томчууд”-ын
нүдэнд харагдтал, анхаарлаа хандуултал арга хэмжээ авья гэсэн боловч амжилт
олоогүй билээ.
Харин Өвөр Монголчууд Чингис хааны хөрөг рүү харваж тоглосон сургуулийг олж
уулзаж дахин ийм явдал гаргуулахгүй байх арга хэмжээг авсан байгаа юм.
Бүр цаашлаад Өвөр Монголын Өөртөө Засах орны Засаг захиргаанаас \”Эзэн
Чингис хааны нэр төр болон хөрөг зургаар” бараа таваар, үйлчилгээний ажил,
шошго тэмдэг болгох зэргийг хуулиар хориглосон шийдвэрийг гаргасан тухай Төв
радиогоор мэдээлсэн байна.
\”Тэд үнэхээр үндсэрхэг үзэлтэй юм” гэж бахархахаас өөр хэлэх үг олдсонгүй.
Гэтэл бид яав. Бидэнд уг нь ийм хууль тогтоомж бий. Яагаав О.Магнай Шударга
өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа \”Чингис” нэрийг,
хөргийг ашиглахыг хориглосон шийдвэр гаргаж байлаа. Даанч хэрэгжилт нь сул,
сүржин эхлэлтэй, даржин арга хэмжээ байв. Өөрөөр хэлбэл Чингис нэрийг бид
архинд шар айрганд зочид буудалд, нисэх буудалд, аймгийн төвд ашиглаж байгаа. Золтой
л хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэл, жирэмснээс хамгаалах
хэрэгслээ Чингис хаанаараа нэрлэчихгүй л явна. Бид бол ийм л үндсэрхэг
үзэлтнүүд юм.
А.Аюуш