Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Улсын аварга малчин, Улсын хошой аварга малчин, Улсын аварга фермер, Улсын аварга саальчин, Улсын аварга тариаланч, Улсын аварга тариаланч хамт олныг шалгарууллаа. Улсын аваргуудыг холбогдох журмын дагуу тодруулдаг. Аваргуудын шагналыг Сар шинийн баярын өмнө олгоно.
“Улсын аварга малчин”-аар:
- Архангай аймгийн Батцэнгэл сумын Цац багийн малчин Лхагважавын Батбаяр, Тариат сумын Мөрөн багийн малчин Пүрэвдоржийн Амгаланбат, Хотонт сумын Хөөвөр багийн малчин Доржцэвээний Амгаланбаатар, Эрдэнэмандал сумын Идэр-Улаан багийн малчин Нацагийн Жамбалганий, Чулуут сумын Зуунмод багийн малчин Данзансамбуугийн Самбууням, Өндөр-Улаан сумын Хануй багийн малчин Даваагийн Орхонтуул;
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нэгдүгээр багийн малчин Хаваны Еркебек, Алтай сумын нэгдүгээр багийн малчин Сураубайгийн Азат, Ногооннуур сумын тавдугаар багийн малчин Медеуханы Дауит, Сагсай сумын Холагаш багийн малчин Шитбайгийн Ертай, Дэлүүн сумын нэгдүгээр багийн малчин Даулетын Ергазы, Цэнгэл сумын зургадугаар багийн малчин Нацагийн Тогтоххүү;
- Баянхонгор аймгийн Баацагаан сумын дөрөвдүгээр багийн малчин Гунгаабуугийн Батдамба, Шинэжинст сумын Зараа багийн малчин Өлзийбатын Адилбаяр, Баянговь сумын Цоохор багийн малчин Цэрэнбалжирын Бат-Эрдэнэ, Жинст сумын нэгдүгээр багийн малчин Сойжидмаагийн Түвшин, Баянхонгор сумын Шаргалжуут багийн малчин Юндэндоржийн Хүрэлсүх, Бөмбөгөр сумын Улаан сайр багийн малчин Моломын Мөнх Эрдэнэ, Баянбулаг сумын Хангал багийн малчин Жамсрангийн Очир, Галуут сумын Баянхошуу зургаадугаар багийн малчин Цамбажавын Даваасүрэн;
- Булган аймгийн Баян-Агт сумын Баянхайрхан багийн малчин Цэвээнжавын Гансүх, Хангал сумын нэгдүгээр багийн малчин Лувсангийн Намнан, Хишиг-Өндөр сумын Хүрэмт багийн малчин Отгондаваагийн Баттөмөр, Хутаг-Өндөр сумын Тээл багийн малчин Батчулууны Буяндэлгэр;
- Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багийн малчин Сүрэнхорлоогийн Алтансүх, Тайшир сумын Галуут багийн малчин Пүрэвсүрэнгийн Хатанбаатар, Баян-Уул сумын Баянхайрхан багийн малчин Бямбажавын Бавуудорж, Тонхил сумын Тамч багийн малчин Сүхийн Баянмөнх, Эрдэнэ сумын Сангийн далай багийн малчин Гомбын Баатарсүх, Бугат сумын Ферм багийн малчин Бондын Жанчив, Чандмань сумын Хүрхрээ багийн малчин Төмөрбаатарын Лхагваа;
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын зургаадугаар малчин Баастын Болдбаатар;
- Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн малчин Шаравын Шагдарсүрэн;
- Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн малчин Пүрэвжавын Содбаяр, Эрдэнэ сумын Еншөөв багийн малчин Ухнаагийн Энхболд, Улаанбадрах сумын Аргалант багийн малчин Дуламын Оргодол, Сайншанд сумын зургадугаар багийн малчин Мараахайгийн Чинбат, Айраг сумын Нард багийн малчин Энх-Очирын Бархас-Од;
- Дорнод аймгийн Баян-Уул сумын Хар чулуут багийн малчин Батсүхийн Цогбадрах, Сэргэлэн сумын Очирхүрээ багийн малчин Сөрхөмийн Нямсүрэн, Матад сумын Жаргалант багийн малчин Жамбын Гомбосайхан, Цагаан-Овоо сумын Зүрх багийн малчин Доржийн Ганбаатар;
- Дундговь аймгийн Говь-Угтаал сумын хоёрдугаар багийн малчин Сүрэндаваагийн Баянмөнх, Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин Батпүрэвийн Цолмонбаатар, Эрдэнэдалай сумын тавдугаар багийн малчин Мөнхбаярын Галбадрах, Хулд сумын гуравдугаар багийн малчин Лүндэгийн Өлзийбат;
- Завхан аймгийн Ургамал сумын Тосгуур багийн малчин Юрагийн Мөнхбат, Цэцэн-Уул сумын Сангийн далай багийн малчин Ганжуурын Дашдорж, Эрдэнэхайрхан сумын Хайрхан багийн малчин Надалдоржийн Гомбо, Их Уул сумын Цэцүүх багийн малчин Бат Очирын Мөнхбат, Тэс сумын Баян-Уул багийн малчин Баатарын Хоролсүрэн;
- Орхон аймгийнБаян-Өндөр сумын Дэнж багийн малчин Баатарын Зунгаажав;
- Өвөрхангай аймгийн Бүрд сумын хоёрдугаар багийн малчин Цогзолын Мандахбаяр, Гучин-Ус сумын гуравдугаар багийн малчин Рэнцэндондовын Бямбасүрэн, Зүүнбаян-Улаан сумын дөрөвдүгээр багийн малчин Чимэддоржийн Батдэмбэрэл, Төгрөг сумын тавдугаар багийн малчин Дуламын Баяртогтох, Хайрхандулаан сумын тавдугаар багийн малчин Баасандоржийн Гомбожав, Тарагт сумын нэгдүгээр багийн малчин Гончигдоржийн Тогоотөмөр, Есөнзүйл сумын дөрөвдүгээр багийн малчин Батмөнхийн Адъяадорж, Өлзийт сумын гуравдугаар багийн малчин Шинэнгийн Тогтохбаатар;
- Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Найз багийн малчин Бямбаагийн Галхүү, Хүрмэн сумын Хүрмэн багийн малчин Рэнцэнхоролын Баянчулуун, Номгон сумын Хармагтай багийн малчин Өвгөнхүүгийн Гомбодаш, Ханхонгор сумын Өгөөмөр багийн малчин Чулууны Жигмэддорж, Ханбогд сумын Баян багийн малчин Жигжидмаагийн Бямбадорж;
- Сүхбаатар аймгийн Онгон сумын гуравдугаар багийн малчин Ёндонжамцын Төгсмандах, Дарьганга сумын нэгдүгээр багийн малчин Гомбосүрэнгийн Доржцэрэн, Сүхбаатар сумын дөрөвдүгээр багийн малчин Шагдарын Өвгөнхүү, Асгат сумын дөрөвдүгээр багийн малчин Батнацагийн Эрдэнэбат, Эрдэнэцагаан сумын гуравдугаар багийн малчин Сэнгийн Сарангэрэл, Наран сумын нэгдүгээр багийн малчин Дэмчигийн Эрдэнэсамбуу;
- Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Баянцогт багийн малчин Хандын Батсүх, Хүдэр сумын Тарвагатай багийн малчин Намсрайн Цогнэмэх, Ерөө сумын хоёрдугаар багийн малчин Санжийн Түмэн-Өлзий;
- Төв аймгийн Баянжаргалан сумын Эрдэнэ багийн малчин Гүрийн Лхагва-Очир, Лүн сумын нэгдүгээр багийн малчин Чулуунтөмөрийн Түмэнбадрах, Баянцагаан сумын Гурвантүрүү багийн малчин Хишигийн Батжаргал, Баян-Өнжүүл сумын Бүрд багийн малчин Банзрагчийн Мөнхбат, Алтанбулаг сумын Замт багийн малчин Сүнрэвийн Мэндбат, Архуст сумын Нарст багийн малчин Чулууны Пүрэвжал;
- Увс аймгийн Хяргас сумын Бугат багийн малчин Шагдарын Нямдорж, Малчин сумын Баянхайрхан багийн малчин Гоольяагийн Ганхуяг, Зүүнхангай сумын Даланбулаг багийн малчин Моошгойгийн Мөнх-Очир, Улаангом сумын хоёрдугаар багийн малчин Цэвээний Пүрэвжав, Сагил сумын Үүрэгнуур багийн малчин Сүрэнжавын Ганболд, Ховд сумын Шивэр багийн малчин Авирмэдийн Гантулга, Өндөрхангай сумын Цагааннуур багийн малчин Хүрэлбаатарын Гантөмөр, Тэс сумын Нуур багийн малчин Пүрэвийн Батсуурь;
- Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багийн малчин Очирын Төмөртогоо, Манхан сумын Зэрэг гол багийн малчин Авирын Төртогтох, Алтай сумын Барлаг багийн малчин Идэшийн Чулуунбаатар, Булган сумын Байтаг багийн малчин Ишийн Цогт-Очир, Дарви сумын Баянбулаг багийн малчин Гонгор-Ившингийн Батжаргал, Буянт сумын Наранхайрхан багийн малчин Магсархүүгийн Мөнхбат, Дөргөн сумын Аргалант багийн малчин Чулууны Буянжаргал;
- Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын Тоом багийн малчин Чойсүрэнгийн Пүрэвдандар, Тариалан сумын Давааны-Ар багийн малчин Дондовын Цогоо, Түнэл сумын Навчилтай багийн малчин Шагдарсүрэнгийн Лхагважав, Тосонцэнгэл сумын Сүүл-Улаан багийн малчин Ямпилийн Баасандорж, Алаг Эрдэнэ сумын Манхан багийн малчин Баттогтохын Барсхүү, Мөрөн сумын Үерт багийн малчин Батсүхийн Сэнгээ, Жаргалант сумын 2 дугаар багийн малчин Даваажанцангийн Ганбаатар;
- Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн багийн малчин Жигжидийн Энх-Амгалан, Баян-Овоо сумын Сүмбэр багийн малчин Шагдарын Батбаатар, Биндэр сумын Баян-Өндөр багийн малчин Галсанжамцын Дашдэндэв, Дэлгэрхаан сумын Долоод багийн малчин Дамбасүрэнгийн Амарсайхан, Цэнхэрмандал сумын Нугаар багийн малчин Батаагийн Оргодолболд, Галшар сумын Сангийн Далай багийн малчин Самбуугийн Лхагвасүрэн;
“Улсын хошой аварга малчин”-аар:
- Баян-Өлгий аймгийн Буянт сумын хоёрдугаар багийн малчин Баянжаргалын Амаржаргал
- Баянхонгор аймгийн Жаргалант сумын Өлзийт-Өндөр багийн малчин Уухааны Мэндбаяр
- Булган аймгийн Могод сумын Баянгол багийн малчин Жадамбын Батцэнгэл
- Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Галдангийн Лхажав
- Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Тэгш багийн малчин Дамдины Баярсайхан
- Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Цэрэннадмидын Насанжаргал
- Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Хужирт багийн малчин Цогбадрахын Ганболд
- Хэнтий аймгийн Мөрөн сумын Зөөлөн багийн малчин Доржийн Цагаан-Өвгөн
- Төв аймгийн Эрдэнэсант сумын гуравдугаар багийн малчин Базаррагчаагийн Төрболд
“Улсын аварга саальчин”-аар:
- Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн малчин Дугарсүрэнгийн Нямбуунядмаа
- Дундговь аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр багийн малчин Чүлтэмжамцын Наранцэцэг
- Баянхонгор аймгийн Баянлиг сумын гуравдугаар багийн малчин Цэрэнноровын Намжилмаа
- Галуут сумын Мандал багийн малчин Цэнджавын Лхагвасүрэн
- Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал багийн малчин Пэрэнлэйн Лхагвасүрэн
- Өвөрхангай аймгийн Уянга сумын хоёрдугаар багийн малчин Идэрбаярын Баянсан
- Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын хоёрдугаар багийн малчин Лунхайн Өлзийхүү
“Улсын аварга фермер”-ээр:
- Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн малчин Лундаагийн Мясардорж
- Увс аймгийн Улаангом сумын наймдугаар багийн малчин Төлхийн Алтангэрэл
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны “Угтуул-Алтай” ХХК
“Улсын аварга тариаланч хамт олон”-оор
- Булган аймгийн Бүрэгхангай сумын “Төлүүжин” ХХК
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК
- Булган аймгийн Сэлэнгэ сумын “ИНТОСЭ” ХХК
- Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэн бут” ХХК
- Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Мо Мо Агро” ХХК
- Төв аймгийн Баянцогт сумын “Шимт уринш” ХХК
- Төв аймгийн Эрдэнэсант сумын “Анхны зам” ХХК
- Төв аймгийн Жаргалант сумын “Жаргалант-Өлзийт” ХХК
- Увс аймгийн Баруунтуруун сумын “Хөгжил-Увс” ХХК
- Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Хөвсгөл Алтан дуулга” ХК
- Хөвсгөл аймгийн Рашаант сумын “Улаан-Од” ХХК
- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Их булгийн тохой” ХХК
“Улсын аварга тариаланч”-аар
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэн Семейбайн Сейтжан
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Байнорын Салдатбек
- Баянхонгор аймгийн Баянхонгор сумын иргэн Доржийн Борхүү
- Говь-Алтай аймгийн Халиун сумын иргэн Дуламын Алтанцэцэг
- Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэн Галсангийн Дамчий
- Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Батчулууны Бамбарууш
- Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Дэрдгээгийн Дарьсүрэн
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын иргэн Данзандоржийн Нэргүй
- Завхан аймгийн Улиастай сумын иргэн Чойжилсүрэнгийн Базарсүрэн
- Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн Загдсүрэнгийн Угтахбаяр
- Төв аймгийн Борнуур сумын иргэн Рагчаагийн Мягмаржав
- Төв аймгийн Баянчандмань сумын иргэн Батбаярын Базаррагчаа
- Төв аймгийн Жаргалант сумын иргэн Оригийн Батбаяр
- Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Лхагвын Цэнд-Аюуш
- Увс аймгийн Улаангом сумын иргэн Нямаагийн Аюушжав
- Увс аймгийн Улаангом сумын иргэн Сүрэнгийн Жавзандулам
- Ховд аймгийн Буянт сумын иргэн Рахмааны Хаугажай
- Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Баттулга
- Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Буянхишигийн Анхтөр
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Лундаагийн Жаргалсайхан
- Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Хонгор агро булган” ХХК-ийн механикжуулагч Батнасангийн Ганбат
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Товхон хан” ХХК-ийн механикжуулагч Даваасүрэнгийн Алтанхуяг нарыг шалгарууллаа.
Улсын аварга малчид малаа төлөөр нь өсгөж сүүлийн гурван жил нутгийнхаа амьжиргааны түвшин доогуур, цөөн малтай 1,250 гаруй өрхөд 73 мянга гаруй толгой мал өгч малжуулсан байна. Мөн малынхаа чанарыг сайжруулж, мал аж ахуйн салбарт таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулжээ.
“Улсын аварга тариаланч хамт олон” болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн гурван жилд нэгж талбайгаас авсан ургацаараа улсын дунджаас улаанбуудай 6.0-12.0 цн-ээр давсан амжилт үзүүлжээ. Түүнчлэн үрийн болон техник, технологи, агуулах, үтрэм, техникийн засвар, үйлчилгээний байраа шинэчилж, орон нутгийн иргэд болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.