Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ. Анхны хуралдаанаар хэлэлцэх 4, танилцах 3 асуудал байгаа аж.
Үүнд:
Хэлэлцэх асуудал:
-Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
-Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
-Бусад асуудал
Танилцах асуудал:
-Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл
-Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар
-Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журмын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ.