Гандийн гудамжны 1.6 км, Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замуудын зорчих хэсгийг нээгээд байна.
Одоогоор Гандийн гудамжны авто замын шинэчлэлт 90%-тай байгаа бөгөөд явган замын ажил үлдээд байна. Энэ сарын 15 гэхэд уг замын ажлыг бүрэн дуусгахаар ажиллаж байна. Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын шинэчлэлтийн ажил 85%-тай, явган зам, гэрэлтүүлэг, заслын ажлууд үлдээд буй бөгөөд энэ сарын 20 гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
Гандийн гудамжны 1.6 км авто замын ажлыг Хомын тал, Үйлсийн зам ХХК, Баянмонгол хорооллын урд талын 1.1 км авто замын ажлыг Готик голд, Эко тогтол ХХК-иуд гүйцэтгэж байгаа юм.