“Одоо цаг хэд болж байна вэ” гэхээр нь Могой цаг болж байна гээд хэлчихлээ. Монгол хүн бол Монгол цаг тооллоо мэддэг л байх ёстой гээд гүрийчихлээ. Гэвч энэ цаг тооллоо бүгд ижил мэддэг бил үү. Мэдээллийн хэрэгслүүдээр “Шинийн нэгэнд туулай цагт сэрвэл сайн” гээд бичиж, мэдээллээд л байгаа. Гэтэл туулай цаг нь яг хэзээ вэ. Үүнийг мэдэхгүй залуу үе олон байна шүү. Тиймээс та бүхэндээ Могой цагийн мэндийг хүргэж, Монгол цаг тоололтой танилцуулж байна. Хэрэгтэй бол хадгалаад аваарай.