УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар нь 2016 оны
тавдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Хэнтий аймгийн иргэдийг Налайх дүүрэгт
байрлах \”Улаанбаатар-2” амралтанд амруулж, сонгуулийн хуулийг зөрчсөн байна.
Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн 70
дугаар зүйлд ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа
этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагааг
явуулахыг хориглоно гэж заасан байна. Тухайлбал, 70.1.4-т \”нийтийг хамарсан
биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт,
дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах,
ивээн тэтгэх” зэргийг хориглоно гээд заажээ.
Гэхдээ энэ хуулийн заалтыг зөрчвөл мөнгөн торгууль
ноогдуулаад л өнгөрөх тухай тусгажээ.
Б.Гарамгайбаатарын Хэнтий аймгийн иргэдийг
амралтад авч явсан нотлох баримт бий гэдгийг иргэн Д.Одгэрэл хэлсэн юм. Мөн
тэрээр энэхүү баримтаа холбогдох хуулийн байгууллагад шалгуулж, Б.Гарамгайбаатарт
хариуцлага тооцуулахаар болсон гэдгээ хэллээ.