Бид дэлхий нийтээрээ WOT-р ѳвчилсѳн байна. Монголчууд бүр хурц хэлбэрээр. What other people think буюу бусад хүн юу гэж бодох бол гэх ѳвчлѳл. Та бусдын тухай бодох завтай байна уу? Та бусдад тохируулж хувцаслаж бас амьдардаг уу? Тэгвэл таны чин хүсэл, ѳѳрт дарамтгүй бусдаас хамааралгүй тайван амьдрах тэр сэтгэл зүйн амар амгалан яах вэ?
Энэ хамгаас чухал. Зѳвхѳн бусдын дүгнэлтээр ѳѳрийгѳѳ хэмжих, бусдад таашаагдаж байж сэтгэл тань тэжээгдэх гээд байгаа бол та ѳвчилжээ! Та дүр эсгэхээс залхахгүй байна гэж үү? Ѳѳрийнхѳѳрѳѳ байж ѳѳрийгѳѳ үнэлж, хайрлаж сурах, ѳѳрийгѳѳ дүгнэж цэгнэж бусдаас хамааралгүй таашаалтай амьдарч сурах эрх чѳлѳѳг олж авах нь ѳнѳѳ цагийн суралцах хамгийн чухал зүйл бас болжээ.
Бид оршуулга нь талийгаачаасаа чухал, хурим нь хайраасаа чухал, царай нь ухаанаасаа чухал ертөнцөд амьдарч байна. Бид агуулгыг юман чинээ тоодоггүй гоёмсог сав баглаа боодлын соёлд амьдарч байна..
ЭДУАРДО ГАЛЕАНО
Уругвайн зохиолч, сэтгүүлч