ЭРДЭНЭЗУУ ХИЙДИЙН ХАМБА ЛАМ Х.БААСАНСҮРЭН: ХИЙЖ БУЙ АЖЛААСАА АЗ ЖАРГАЛЫГ НЬ МЭДЭРЧ СУР
20 жил ажилласан хүн бүтэн 5 жилийг зөвхөн ажил дээрээ өнгөрөөсөн байдаг. Энэ 40,000 цагийг Та бусдад ажил хийж өгч байна гэж бодож өнгөрөөсөн бол эндүүрэл. Энэ бол ажил хийж эхэлснээс хойших Таны амьдралын дөрөвний нэгтэй тэнцэх цаг хугацаа юм. Үлдсэн хугацааны гуравны нэгийг нь Та унтаж өнгөрөөсөн. Таны амьдралын үнэт цаг мөч л хорогдож байна. Энэ бол Таны л амьдрал. Хийсэн ажил чинь Таны л ажил. Зарцуулсан цаг хугацаа нь ч Таны л амьдралын алтан мөчүүд болохоос даргын чинь амьдралын мөчүүд биш. Хуурамч байсан бол Та даргыгаа биш өөрийгөө л хуурсан гэсэн үг. Зовсон бол Та өөрийгөө л зовоосон гэсэн үг. Ажил чинь там юм шиг байсан бол амьдралынхаа дөрөвний нэгийг Та тамд өнгөрөөжээ. Хийж буй ажлаасаа аз жаргалыг нь мэдэрч сур. Энэ бол Таны амьдралын үнэт хормууд. Тамд биш диваажинд бай. Диваажинд байж чадахгүй хэцүү байгаа бол ажлаа соль. Сольж чадахгүй байж бүү гоншигоно. Хийж буй ажилдаа зүгээр л уусч дурла. Хэцүүд ч бас сайхан байдаг юм. Түүнийг л олж хар. Ажилдаа дурлацгаа.
ТАНЫ ШИНЭ ДОЛОО ХОНОГИЙН АЖИЛД ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ.