Жүжигчин Амараагийн \”Би юу хийчихэв ээ” хэмээн харамслаа илэрхийлсэн бичлэг цацагдаж, цахим ертөнцөд багагүй шуугиан дэгдээсэн цаг саяхан. Тодруулбал, жүжигчин залуугийн эрх баригчдын өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажил, үйлдлийнх нь талаар үзэл бодлоо илэрхийлсэн нь олон нийтэд чамгүй таалагдсан. Гэвч тэрбээр, тийнхүү үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаад хүртэл дуудагдсан.
Тэгвэл, жүжигчин Б.Амараа дахин \”Та нар хэн юм бэ” хэмээх асуудал хөндсөн бичлэгийг цацлаа.
Түүний бухимдал дуусахгүйн бололтой. Учир нь, тэрбээр дөрвөн жилийн өмнө АН-ыг дэмжсэн хоёр ч бичлэгийг \”амилуулж\” байсандаа харамсаж буйгаа илэрхийлж \”Би хийчих вэ”, \”Та нар хэн юм бэ” гэх мэт бичлэгүүдийг \”амилуулан\” цацсаар байна.