Эрүүгийн
цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст Монголын нэр бүхий 49 оффшор данстныг шалгуулах хүсэлт ирсний дагуу
шалгажүзээд харьяаллаар нь АТГ-т өнгөрөгч 50 сарын 20-ны өдөр хүлээлгэн өгчээ. ХаринАТГ-аас
оффшор данстнуудад Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж прокурорт шилжүүлсэн байна. Түүнчлэн шалгахаас татгалзсан шалтгаанаа оффшор данстай нь тогтоогдсон 49
хүнийг бүгдийг нь хянаж шалгахад хүндрэлтэй байгаагаас ийм шийдвэр
гаргасан хэмээжээ. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр оффшор данстануудад Эрүүгийн
хэрэг үүсгэн шалгаж өгөх хүсэлтийг Нийслэлийн Прокурорын газарт гаргахаар
болжээ. Ямартай ч, энэ мэтчилэнгээр олон нийтийн
зүгээс оффшор данснуутдыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг шаардаж
байсан олон нийтийн хүсэл сонирхлыг уландаа гишгэж, тэднийг нэр дэвшүүлсэн эрх
баригчид цаг хожиж, оффшор данстнуудыг сонгуулиас өмнө шалгаж дуусахгүй байхаар
шийдсэн нь тодорхой байна.