НИТХ, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн Боловсролын газар болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй дийлэнх хүүхдийн зуслангийн газруудтай хамтран \”School police” эргүүлийн хөтөлбөрийг дахин үргэлжлүүлэх гэж байна.
Зуны улирлаар хүүхдүүдийг аливаа гэмт хэрэг, захиргааны зөрчилд өртөх, хэв журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн зуслан, түүний ойр орчмоор зуслангийн эргүүлийн ажлыг явуулах аж.
Тиймээс уг ажиллагааг хэрэгжүүлэхээр өнөөдөр \”School police” эргүүлийн хөтөлбөрийн ажлын албанаас Зуслангийн удирдлагуудад эргүүлийн үүрэг гүйцэтгэхэд хэрэглэх хантааз, хэрэглэгдэхүүнүүдийг олгжээ.
Гурав дахь жилдээ хэрэгжиж буй \”School police” эргүүлийн ажиллагаа эцэг эхчүүдийн оролцоотойгоор сурагч хүүхдүүдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд зориулан төслийн ажлыг амжилттай явуулсан билээ. Уг ажлын хүрээнд өнгөрсөн жил сургууль орчмын гэмт хэрэг 15,3 хувиар буурсан үзүүлэлт гарсан юм.