Украйны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Юлия Тимошенко сонгуульд ялалт байгуулж чадвал ОХУ-д алдсан Крымыг буцаан Украйнд нэгтгэхээ амлалаа. Тэрээр, Крым, Донбассын газар нутгийг Украйн буцаан авах бүрэн эрхтэй бөгөөд ОХУ-аас Украйнд учруулсан алдагдлыг нөхөн төлүүлэх болно гэжээ.
Олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар жүжигчин Владимир Зеленский хамгийн өндөр санал авах магадлалтай байгаа бөгөөд тэрээр одоогоор 19 хувийн санал авахаар байна. Харин Ю.Тимошенко 18.2 хувь, Порошенко 15.1 хувийн санал авах магадлалтай байгаа аж.
Эх сурвалж: АиФ