Германы нийслэл Берлин хотоос 50 км зайтай орших ᠍᠍᠍Tropical Islands Resort-ийг танилцуулж байна. $100 сая ам.доллараар босч 2014 онд үүдээ нээсэн 66К м.кв талбай бүхий халуун орны далайн эргийг санагдуулам амралт цэнгээний газар юм.
Халуун бүсийн 600 орчим төрлийн 50 мянган мод, ургамлыг суулгажээ. Мөн 27м өндрөөс гулсах усан гүүртэй, ус нь байнгын 28 хэмийн дулаан байдаг. 508 ор бүхий 191 өрөө,+VIP, 133 асар майхан, 350 наран шарлагын ор гээд тоочоод барагдахгүй зүйлс энд бий. Боломжгүй мэт санагдах бүхий л зүйлсийг энд бий болгож, нутгийн иргэд болох жуулчдын халаасыг сэгсэрч байна.
Манайд нэг ийм юм байгуулагдах сураг уг дуулдсан. Гэвч зориглоод орчих бизнесмэн одоогоор олдохгүй байна. Мэдээж төр ийм ажилд гар дүрэх нь утгагүй. Хувийн хэвшил, бизнесмэнүүд л үүнд оролцох нь зөв. Гэвч манайд бүтээн байгуулж байгаа нэгнээ буруутгах, шүүмжлэх, харлуулах оролдлого тун их байдаг. Тухайлбал, Яармагийн дэнж дэхь Хүннү Молл цогцолбор, Зайсан дахь Зайсан Хилл цогцолбор, хүүхдийн паркын газар дээрх Шангрила цогцолбор, хотын төв дэхь Блүскай, Цэнтрал таурууд бүгд л хувийн хэвшлийн зориглон босгосон бүтээн байгуулалтууд. Эдгээр бүтээн байгуулалтууд хотод өнгө нэмж, иргэдэд амарч, зугаалах, чөлөөт цагаа гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг л бүрдүүлж өгсөн. Гэвч хүүхдээ дагуулаад амарч зугаалах мөртлөө цахим хуудаснаа “бүгдийг нь буулга, нураа …” гэж бичих нь харамсалтай…