Монголын Хавдар судлалын үндэсний төв, элэгний эрт үеийн гурван см хүртэл хэмжээтэй хавдрыг өндөр давтамжийн долгионоор түлэх (RFA) эмчилгээг өөрсдийн үйл ажиллагаанд нэвтрүүлж нутагшуулан үр дүнг нь тооцож ажиллаж байна.
Өнгөрөгч 2018 оноос Бичил долгионоор түлэх(MWA) эмчилгээг нэвтрүүлж 3-7,5 см хавдрыг түлж эмчилж эхэлсэн бөгөөд 6.2*7.0 см хэмжээтэй томоохон хавдрыг түлэх эмчилгээ нь үр дүн сайтай гарчээ.
Мөн ангиографик, цээжний хөндийн мэс засал , дүрс оношлогооны тасгууд хамтран уушгины захын байрлалтай хавдарт МWA эмчилгээг хийж эхэлсэн талаар яамнаас мэдэгдлээ.
Эх сурвалж: ЭМЯ