БСШУС-ын яам 2018-2019 оны хичээлийн жилийн их, дээд сургуульд элсэгчдийн Монгол хэл, бичгийн шалгалтад босго оноо тогтоох шийдвэр гарсан. Өмнөх жилүүдэд энэхүү шалгалтыг босго оноо тогтоолгүй, зохион байгуулдаг байсан юм. Шинэ журмын дагуу Монгол хэл, бичгийн босго оноог авах ёстой нийт онооны тавин хувь буюу 400-гаар тогтоожээ.
Төгсөгчид энэхүү хичээлийн шалгалтыг хоёр удаа өгөх бөгөөд эхний удаад 2019 оны гуравдугаар сарын 23-ны өдөр өгөхөөр товлогдсон байна. Эхний шалгалтад босго оноо аваагүй болон өөрийн хүссэн оноог авч чадаагүй суралцагчид 2019 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дахин шалгалт өгөх эрхтэй юм байна.
Шалгалтын оноог 2019 оны дөрөвдүгээр сарын нэгний дотор http://www.eec,mn цахим хаягны “шалгуулагчийн булан”-д байршуулж батламжийн хуудсыг 2019 оны тавдугаар сарын зургаанаас эхлэн элсэгчдэд тараана.