МҮХАҮТ-ын ээлжит ХХ их хурал өнөөдөр болно. Энэ удаагийн Их хурлаар Танхимын одоогийн удирдлага 2015-2018 оны ажлын тайлангаа тавьж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн авч явах шинэ удирдлагыг сонгохоор төлөвлөсөн.
Энэ удаад МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид дөрвөн хүн нэр дэвшихээ мэдэгдсэн. Тодруулбал, МҮХАҮТ-ийн одоогийн ерөнхийлөгч Б.Лхагважав, , UFC группийн ТУЗ-ийн дарга О.Амартүвшин,CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар нэр дэвшихээ мэдэгдсэн билээ.