Монтенегрийн иргэд хоёрдугаар сарын байдлаар гурав дахь удаагаа жагсаж, тус улсад 30 жил үргэлжилсэн авлигад цэг тавихыг шаардсан байна. “97,000 тэмцэгч” хөдөлгөөний зохион байгуулагчдын зүгээс Даваа гарагт Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөл (OCCRP)-д мэдэгдсэнээр ийнхүү тэмцэх болсон шалтгаан нь “Дугтуйн хэрэг явдал” гэжээ.
Зохион байгуулалттай гэмт хэрэг, авлигыг мэдээлэх төсөлд хандсан тэмцлийг зохион байгуулагчдын нэг Илижя Гажевич тайлбарлахдаа энэ оны нэгдүгээр сард олон нийтэд ил болсон дүрс бичлэгт төрийн албан тушаалтан нь Монтенегрийн бизнесмен Дуско Незевичээс 97,500 еврог авч байгаа, сонгуулийг санхүүжүүлэх, санал худалдан авах тухай ярьж буй 2016 оны бичлэгээс үүдэлтэй гэнэ.
Тэмцэгчид албан ёсны Фэйсбүүк хуудсаараа дамжуулан ерөнхийлөгч Мило Жуканович, ерөнхий сайд Дуско Маркович, Улсын дээд прокурор Ивича Станкович, авилгаас урьдчилан сэргийлэх агентлагийн дарга нарыг огцрохыг шаардсан байна.