1. Шүршүүрт усанд орохдоо өөхлөг хэсгийг тусгай бээлий, ширүүн үстэй сойзоор эрчимтэй сайтар үр. Ийм үрэгчийг байнга хэрэглэснээр эвэршсэн эд эсийг арилгаж, арьсыг хүчилтөрөгчөөр амьсгалах боломжийг олгодог давуу талтай.
2. Шинэ өдрийг нимбэгний шүүстэй усаар эхлүүл.
Энэ бол харвинг арилгах шилдэг аргуудын нэг. Өглөө бүр уудаг усандаа хэдэн дусал нимбэгний шүүс, бага зэрэг давс хийж уух нь бодисын солилцоог сайжруулж, гүзээг арилгахад тусалдаг.
3. Далайн давстай халуун ваннанд ор.
Далайн давсанд байх үнэт эрдэс бодисууд нь хүний бие организмд нэн таатай нөлөөлдөг. Ийм усанд долоо хоногт хоёроос гурван удаа орвол өөхөн давхарга мэдэгдэхүйц багасна.
4. Түүхий сармис ид.
Өглөө бүр 2-3 хумс сармис зажлаад араас нь нимбэгний шүүстэй ус ууснаар жин хаях явцыг хоёр дахин түргэсгэхээс гадна цусны эргэлт сайжирдаг.
5. Цагаан будаанаас татгалз.
Цагаан будааг янз бүрийн улаан буудайн бүтээгдэхүүнүүдээр соль. Бор будаа, бор талх, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, овьёосыг хоол хүнсний цэсэндээ байнга оруул.
6. Кофены шаарыг хэрэглэ.
Чанадаг кофены шаар нь өөхен давхаргатай тэмцэх сайн аргын нэг. Үүгээр ташаа, өгзөг, гэдэс орчмыг сайтар үрж, том алчуураар ороо. Ингэхэд кофены молекулууд өөхлөг эд эсэд нэвтэрч, цусан хангамжийг сайжруулдаг.
7. Чихэрлэг бүтээгдэхүүнүүдээс зайлсхий. Төрөл бүрийн чихэрлэг бүтээгдэхүүнүүд, амтат ундаа нь хэвлий, гуя зэрэг биеийн хэсгүүдэд өөх болон хуримтлагддаг.
8. Эрдэнэ шиш
Эрдэнэ шиш бол гоо сайханд маш сайн нөлөөтэй бөгөөд нүүрний арьс цэвэр болоод ирдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр өөх багасч, булчины хөгжилд сайнаар нөлөөлдөг.
9. Овъёос
Өглөөний цайны хамгийн зөв шийдвэр бол овъёос. Учир нь өлсгөлөнг 4-6 цаг дарж, эрч хүчээр цэнэглэдэг. Мөн организмыг цэвэрлэхэд тусална.
10. Хоолоо амтал.
Шанцай, цагаан гаа, хар перецээр хоолоо амталвал зохилтой. Эрүүл мэндэд тустай эдгээр амтлагчнууд нь инсулины эсрэг үйлчлэлийг нэмэгдүүлж, цусан дахь сахарын түвшинг буулгадаг ажээ.
Ямар дасгал хийвэл дээр вэ?
1. Суниах гэж байгаа юм шиг байрлал аваад зүүн хөлөө зурагт харуулснаар урдаа байрлуулна. Ингэхдээ зүүн өвдгөө баруун гарныхаа тохойтой зэрэгцүүлж авч ирнэ. Буцаагаад бэлдэх байдалдаа авчраад баруун хөлөндөө хийнэ. 2 хөлөндөө тус бүр 10-15 удаа хийнэ. Өөрийнхөө хэмжээнд тааруулан хийгээрэй. Хамгийн багадаа 10 удаа. Яваандаа тоогоо нэмэгдүүлнэ.
2. Хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваад, гараа тохойгоор нь нугалан толгойныхоо ард авна. Зүүн хөлөө өргөн баруун гарынхаа тохойтой шүргэлцүүлнэ. Тэгээд нөгөө хөлөндөө хийнэ. 2 хөлөндөө тус бүр 20 удаа хийнэ.
3. Өвдгөөрөө бага зэрэг нугаларан, өсгийгөө газар хүргэн сууна. 5 кг-ын жинтэй хүнд зүйл цээжнийхээ урд барьна /угаалгын шингэн, зайлагч зэрэг том савтай зүйлээр орлуулж болно/. Тэгээд хэвлийн булчиндаа ачаалал өгөхүйцээр нуруугаа хойш налуулан байрлуулна. Дараа нь баруун хэсэгрүүгээ эргэн барьсан зүйлээ газар хүргээд эргэж байрлалдаа ороод нөгөө талруугаа хийнэ. 2 тийшээ эргэж байхдаа нуруугаа анх барьсан налуу байрлалдаа бариарай. 2 талруугаа тус бүр 15 удаа хийнэ.
4. Доошоо хараад, хөлөндөө мөрний хэмжээтэй зай аваад, алгаа доош харуулна. Тэгээд зурагт харуулснаар баруун хөлөө зүүн хөлөн дээгүүрээ давуулаад, өвдгөөрөө нугалан, хөлийн урд хэсгээ зүүн гартайгаа ойролцоо авч ирнэ. Тэгээд буцаад эхний байрлалдаа орно. 2 талдаа тус бүр 10 удаа хийнэ.