Хүүхдийн амьдралд насан туршид нь нөлөөлөх таван гол зарчим бий.
Нэгт
Зорилго зориулалтын зарчим. Хүүхэд бүрийг зорилготой хүн болгож өгсгөх нь чухал юм. Зорилготой хүн гэдэг бол өөрөө өөрийгөө үнэлдэг, өөрийгөө ойлгодог, өөрийгөө олж авсан хүнийг хэлж байгаа юм.
Өнөөдөр маш олон хүн эд хэрэглэгдэхүүнийг өөрсдийн зорилго болоод амьдарч байна. Энэ бол хүний амьдралыг зөв тийш хөтлөх зарчим биш гэж хэлмээр
Хоёрт
Удирдлагын зарчим юм. Хүүхэд цэцэрлэгт орох хүртлээ эцэг, эх, асран хамгаалагчийнхаа удирлагад байдаг, дараа нь багшийн гэх зэргээр шат бүрийн удирдлаган дор амьдрах болдог. Тиймд хүүхдэд багаас нь удирдлагатайгаа хэрхэн арга эвээ олох вэ гэдгийг ойлгуулж, мэдүүлэх нь чухал.
Гуравт
Хариуцлагын зарчим. Яагаад шийдвэр гаргах вэ, юу юуг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстойг сургах зарчим. Аливаа шаардлага болоод өөрт нь олдож байгаа боломжууд бүгдээрээ давуу болон сул талтай, үр дагавартай гэдгийг ойлгуулж өгөх нь чухал.
Дөрөвт
Зовлон бэрхшээл амжилтын зарчим. Хүн бүр өөрийн амьдралдаа зовлон үхэл хагацал, өвчин шаналал, дутагдал гачигдлыг туулж гардаг. Тэгэхээр зовлон бэрхшээл яагаад өөрт нь ирдэг, яаж түүнийг даван туулах вэ. Яаж хүлээж авах уу, юу зовлон бэрхшээл вэ, юу зовлон биш вэ гэдгийг хүүхдэд багаас нь хэлж, ойлгуулах нь чухал. Маш олон хүн өөрийн амьдралд өөрчилж болохгүй зовлонгийнхоо төлөө заримдаа насан туршдаа зовж амьдардаг.
Тав
Эрх чөлөөний зарчим. Хүссэн бүхнээ хийх нь эрх чөлөө юү, яавал эрх чөлөөтэй байх уу. Яавал айдасгүй амьдрах вэ, яавал хараат бус байдлаар амьдрах уу гэдэгт эцэг эхчүүдийн нөлөөлөл маш их байдаг. Олон эцэг, эх хүүхдээ сайн хүмүүжүүлмээр байна гэж боддог хэрнээ өөрсдөө хүүхдэдээ хариуцлага хүлээлгэх цаг нь болохоор эрх чөлөөг нь олгох, тэр эрх чөлөөнөөс хамаарч хүүхдэдээ эрсдэл үүрлүүлэх асар дургүй байдаг.
Эдгээр таван чадварыг хүүхдүүддээ эзэмшүүлж чадах юм бол таны хүүхэд насан туршдаа амжилттай ажиллаж, амьдарч чадна гэсэн үг.