Засгийн газар яг одооо ээлжит бус хуралдаанаа хийж байна. Энэ удаад төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан хуралдаж байгаа ажээ.
Өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж уг хэргийн талаар “Би тэр хоёр яллагдагчтай очиж уулзсан. Хийгээгүй хэрэгт хэлсээр шийтгүүлж, хүйтэн камерт яаж амьдардгийг нь харах гэж би очиж уулзсан. Өчигдөр Ч.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эмнэлэгт хэвтүүлсэн. Энэ хоёр хүний ар гэрээс Монгол төрийн өмнөөс уучлал гуйж байна” гэж хэлсэн билээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар мэдээлэх болно.