Өнгөрөгч ням гаригт Японы мэргэжлийн сүмо бөхийн гуравдугаар сарын Хару башё өндөрлөсөн билээ. Энэхүү башёд Мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүйгээр 42 дахь түрүүгээ хүртсэн юм.
Башён сүүлийн өдөр их аварга М.Даваажаргал өөрийн нутаг нэгт Ёкозүна Какүрюү М.Анандтай барилдсан билээ. Хэрэв М.Даваажаргал энэ барилдаанд давбал түрүүлж, унавал нэмэлт барилдаан гарах чухал барилдаан байсан юм. Энэхүү сүүлчийн барилдаанд Хакүхо М.Даваажаргал давсан бөгөөд барилдааны үеэр баруун гарандаа бэртэл авсан байна. Урьдчилсан байдлаар, гэмтлийг үзсэн эмч их аваргын гарын шөрмөс тасарсан байж магадгүй гэх дүгнэлт гаргажээ.