Монгол Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригтыг өнөөдөр Ерөнхийлөгч өөрийнх нь хүсэлтийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ерөнхий шүүгч нь өөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг нь хүлээн авч, ийнхүү чөлөөлсөн байна.
Ц.Зориг нь Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад 2010 онд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын Дээд шүүхийн дарга, Ерөнхий шүүгчээр томилсон юм.