Гурван шатны шүүх дамнасны эцэст ТЕГ-ын дарга генерал Б.Хурц нь Л.Болд гишүүний нэр төрд халдаж, гүтгэлэг тараасан нь нотлогджээ.
ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц генерал УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр Л.Болд гишүүн рүү чиглэсэн ноцтой мэдэгдэл хийж, бусад гишүүдийг “цааш нь ярих уу яах уу” хэмээн ам асууж, улмаар “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцон үргэлжлүүлэн Л.Болд гишүүний талаар ноцтой мэдээлэл цацаж байсныг ТА САНАЖ БАЙНА УУ.
Л.Болд гишүүн нэр төрөө сэргээлгэх, гүтгэлгийг няцаахаар шүүхэд хандсан бөгөөд шүүхийн процесс гурван жил дамнан үргэлжилжээ. Эцэст нь өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр Дээд шүүх дээр уг хэрэг эцэслэн шийдэгдсэн байна. Л.Болд гишүүн буурь суурьтай, тулхтай улстөрч тулдаа аль өнгөрсөн хоёрдугаар сарын 14-нд Б.Хурцыг шүүхийн тавцанд бүрэн буулгаж авснаа юу юугүй зарлаж хэвлэлээр барьж гүйгээгүй аж.
Үнэхээр тэвчээртэй хүн юм. Гурван жил шүүхийн байгууллагаас хүлээсэн хариугаа аваад хэвлэлээр зарлаж гүйсэнгүй, эсрэгээрээ өөрийн эрх ашгаас олон түмний эрх ашиг чухал гээд манан дэглэмийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэн завгүй яваа аж.
Тодруулбал, энэ оны 2 сарын 14-ний өдөр болсон Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаас тогтоол гаргаж, Б.Хурц нь УИХ-ын гишүүн Л.Болдын нэр төрд халдаж, үндэслэлгүй гүтгэлгийг хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан цацсан болохыг тогтоожээ. Өмнө нь 2018 онд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх мөн л ийм шийдвэр гаргаж байсан бөгөөд Дээд шүүхээс энэ шийдвэрийг нь хүчинтэй хэвээр үлдээсэн байна.
Ингэснээр Б.Хурц нь гүтгэлгийг ямар арга зам, хэлбэрээр тараасан түүгээрээ УИХ-ын гишүүн Л.Болдоос уучлал гуйх ёстой болжээ.