Төрөх тасгийн нэг дор ажилладаг 9 сувилагч ойролцоо хугацаанд төрөхөөр болсон нь хүмүүсийн анхаарал, хайрыг эрхгүй татаж байна.
АНУ-ын Портленд хотод байдаг Мейн эмнэлгийн төрөх тасгийн дээрхи сувилагч нар нь бүгд ирэх 4 сараас 7 сарын хооронд төрөх гэнэ. Тэр ч үүднээс хамтран ажиллагчид амьдрал карьерын дурсгалтай мөчөө хуваалцах зорилгоор уг зургийг авахуулжээ.
Эмнэлгийн зүгээс даваа гарагт өөрийн сошиал медиа хуудсан дээр зургийг оруулж, удахгүй төрөх эхчүүд/ажилчиддаа баяр хүргэсэн байна. Төрөх тасгийн сувилагч бүсгүйчүүд ийнхүү тун ойрхон хугацаанд төрөх гэж байгаатай холбогдуулан тус эмнэлгийн хүн хүчний хүрэлцээнд санаа зовох тохиолдол ч ажиглагдсан байна. Тэгвэл эмнэлгийн зүгээс “Санаа зоволтгүй, бидэнд төлөвлөгөө байгаа” хэмээн хариу бичиж, тайвшруулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр төрөх тасгийн сувилагчид бие биендээ харилцан түшигтэй байгаа бөгөөд төрөх хүртлээ дэмжсээр байхаа илэрхийлжээ. Дашрамд хэлэхэд сувилагч нарын хүүхдүүдийн эцэг нь төрөх тасгийн их эмч нь байх вий хэмээн хошигнох явдал нилээд ажиглагдсан гэнэ.
Эх сурвалж: CNN.com