Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг хэрэглэж эхэлснийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ) мэдээллээ.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн таних тэмдгийг жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, нийгмийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, олон нийтийн орчинд тэдэнд шаардлагатай анхаарал, ойлголтыг бий болгох зорилгоор өрх, дүүргийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан түгээсэн байна.
-
Жирэмсэн эмэгтэйчүүдэд олон нийтийн газар, нийтийн тээвэр болон үйлчилгээний орчинд шаардлагатай дэмжлэг, хүндэтгэл үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэх
-
Жирэмсний эхэн үед гаднаас харахад мэдэгдэхгүй тохиолдолд бусдад мэдээлэх боломжийг нэмэгдүүлэх
-
Жирэмсэн эмэгтэйчүүдэд ээлтэй, дэмжлэгтэй нийгмийн орчныг төлөвшүүлэх
-
Жирэмсэн эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах ач холбогдолтой аж.






































































