УИХ-ын сонгуульд нэр дэвшигч
эмэгтэйчүүд өөрийгөө \”төмөр хатагтай” гэж дөвийлгөх нь элбэг. Ер нь сонгууль
бүрээр нэг \”төмөр хатагтай” мэндлэх нь энгийн ойлголт мэт. Нэг хэсэг Т.Гандиг \”төмөр
хатагтай” гэж хочилдог байлаа. Түүнийг улс төрөөс хөндийрсний дараа С.Зориг
агсны дүү С.Оюун бус улс төрч С.Оюуныг \”төмөр хатагтай” нийгэмд таниулах ажиллагаа
эхэлсэн байдаг. Гэхдээ өөрсдийгөө хочлогсод яг
үнэн хэрэгтээ төмөр хатагтай шиг байж чаддаггүй нь харамсалтай.
Тэгвэл энэ жилийн сонгуулиар
дахин нэг төмөр хатагтай мэндлээд буй нь Г.Уянга аж. Тэрээр өөрийн сонгуулийн
сурталчилгаандаа \”Төмөр хатагтай Гантөмөрийн Уянга” гэх уриаг ашиглаж байгаа нь
доорх зурагнаас ажиглагдаж байна.
Тэгвэл сонгуульд нэр дэвшиж буй
бүсгүйчүүдийн идэвхтэй ашигладаг \”төмөр хатагтай” гэх нэршил нь ямар утгатай
болохыг тодруулья. Дэлхийн анхны эмэгтэй Ерөнхий сайд Маргарет Тэтчер буюу
Маргарет Хилда Робертсг \”Төмөр хатагтай” хэмээн нэрлэдэг. Английн Засгийн
газрыг 11 жил тэргүүлсэн, тууштай, чанга хатуу, зарчимч нэгэн юм. Хатуухан
хэлэхэд энэ хүнд эмэгтэйлэг зан чанар байхгүй. Эрс шийдмэг, улс төрийн хатуу
бодлоготой нэгэн гэхээс өөр оносон тодорхойлолт үгүй аж.
1979 онд Английн анхны эмэгтэй
Ерөнхий сайдаар сонгогдож, улс орноо эдийн засгийн хямралаас гарган, Фолкландын
арлуудыг хамгаалах дайнд армиа удирдаж, үйлдвэрчний эвлэлүүдийн тэмцлийг дарж,
Зөвлөлт холбоот улсын дарамттай нүүр тулж чадсан учраас л түүнд \”төмөр хатагтай”
гэх нэрийг ард түмнээс нь хайрласан байна.
Дэлхийн тэргүүлэгч гүрнийг олон
жил чанга хатуу аргаар удирдаж, эдийн засгийн болоод гадаад улс орны дарамт
шахалтаас гаргаж чадсан \”мундаг” эмэгтэй. Гэхдээ түүнд дутагдалтай тал бий. Тэр
нь хэт хатуу чанга байдлаасаа болоод эмэгтэйлэг байдлаа алдсан явдал байв. Тиймээс
түүнийг эмэгтэй хүн гэхээсээ төмөр шиг хүн хэмээн дүгнэх нь элбэг. Зүрх
сэтгэлгүй нэг зүйлийг хийж дуусгаж байж дараагийн даалгавраа авдаг төмөр
роботтой адил гээд хэлчихэд хилсдэхгүй хэмээн Англичууд ярьдаг байна.
Гэтэл Монголд \”төмөр хатагтай”
гэх нэршлийг арай өөрөөр ашиглаад байх шиг. Эмэгтэйлэг, эмэгтэйчүүдийнхээ дуу
хоолой, эмэгтэй хүний элдэг зөөлөн зангийн тухай ярьдаг бүсгүйчүүд гэнэт хатуу
чанга нэгэн болж огцом өөрчлөлт хийх нь улс төрийн зорилготой гэхээс өөрөөр
тайлбарлах үг олдохгүй юм.
Ер нь тэгээд ч хийсэн ажлынхаа
үр дүнд Маргарет Тэтчер \”төмөр хатагтай” хочийг авсан. Гэтэл манай улс төрч
бүсгүйчүүд хийх ажлаасаа урьдаж нэр хоч авчих гээд л гүйгээд байх юм. Эсвэл шүтэж, бишэрдэг, хүндэлж хайрладаг хүнээ
дуриаж, Боловсрол телевиз дээр гарч буй яг түүн шиг шоуг сонгууль бүрээр хийдэг
юм болов уу.
Гэвч манай улс төрч
бүсгүйчүүдэд тэр дундаа Г.Уянгад Маргарет Тэтчер шиг болоход, \”төмөр хатагтай”
байхад олон зүйл дутагдана. Ядаж Маргаретад байдаг хүн чанар Г.Уянгад хумсын
толион чинээ ч алга. Хүн бүр Маргареттай адилгүй. Үүн шиг эмэгтэй хүн бүрт \”төмөр
хатагтай” байх боломжгүй. Гэхдээ мөрөөдөхөд ямар мөнгө төлөх биш дээ.
А.Аюуш