Оросын эзэнт гүрэн 19-р зуунд зүүн Польшын нутаг дэвсгэр дээр Германчуудаас өөрсдийгөө хамгаалахын тулд нэгэн том шилтгээн босгосон нь Osowiec-ын шилтгээн байлаа.
Оросын ард түмэн хичнээн баатарлаг болохыг даян дэлхийн хүн төрөлхтөнд таниулах тулаан чухам энэ цайзад болсон юм. Энэ ярвигтай түүх ингэж эхэллээ. 1914 оны 9р сард Германы 8-р арми Osowiec шилтгээний гадна 40 баттолион цэргүүдтэй ирж 6 өдрийн турш тасралтгүй их буугаар цайзыг галлаад амьд үлдсэн хүмүүсийг нь устгахаар 1914 оны 9-р сарын 26-ны өдөр 8-р арми тэр чигээрээ урагш давшсан байдаг. Гэвч амьд үлдсэн хилийн цэргүүд тэдний эсрэг ширүүн тулалдсаны эцэст Германы 8-р армыг хуучин байрлал руу нь ухрааж чадсан юм. Хоёр хоногийн дараа Оросын амьд үлдсэн хилийн цэргүүд тэдний эсрэг сөрөг дайралт хийж Германчуудыг бүрмөсөн ухрааж чадсан түүхтэй.
Osowiec-ын шилтгээнийг хамгаалсан цэрэг эрс
Ийнхүү байдал хэсэг намжлаа. Гэхдээ дайны гал Европ тивд үргэлжилсээр л байлаа. Эхний дайралтаас 5 сарын дараа буюу 1915 оны 2-р сарын 3-ны өдөр Герман өөрсдийн шинэ төрлийн их буугаар зэвсгэлсэн хүчирхэг армыг дахин илгээлээ. Уг тулаан 1915 оны 2-р сарын 5-ны өдрөөс 3-р сарын 5ны өдөр хүртэл нэг сарын турш үргэлжилсэн аж. Тулааны төгсгөлийн өдрүүдэд Оросын шилтгээн бараг юу ч үгүй үнсэн нурам болох дээрээ тулаад байлаа. Тулалдах чадвартай бүтэн цэрэг бараг үгүй болж өрөөсөн гар, хөл, гэдэс гээд энд тэндгүй шархдсан цэргүүд эцсээ хүртэл тулалдсаар байтал Оросын нэмэлт хүч ирж Германы их буунуудын эсрэг өөрсдийн их буугаар буудаж Германы хүчийг ухрааж чадсан түүхтэй.
Уг 1 сарын бүслэлт Osowiec шилтгээнд нөхөж баршгүй хохирол учрууллаа. Иймээс Оросын засгийн газраас уг цайзад байгаа цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргаж нүүлгэх ажиллагаа явагдаж эхэлсэн юм.
Гэвч тухайн жилийн 7-р сард буюу Osowiec шилтгээний нүүлгэн шилжүүлэлт хараахан дуусаагүй байхад фельдмаршал Хинденбургаар удирдуулсан Германы шинэ арми өш хонзондоо багтарч ядан тэдний хилийн өмнө ирсэн байлаа. Ухрах тушаал өгсөн боловч шилтгээн бүрэн бүслэгдсэн тул тэд эцсээ хүртэл тулалдахаас өөр сонголтгүй болов. Тухайн үед шилтгээнд 250 гаруй цэрэг л үлдсэн байжээ.
Сураагүй биш Орос цэргүүд эцсээ хүртэл тулалдсаар 8-р сартай золгов. Бас л эрүүл, бүтэн цэрэг бараг үлдсэнгүй. Офицерууд нь ихэнхи нь амиа алдаж үлдсэн цөөхөн хэд нь удирдах чадваргүй болтлоо шархадсан байв. Үүний зэрэгцээ Германчууд ч энэ янзаар тийм ч амар дийлэхгүйгээ ойлгож 8-р сарын тогтуун цаг агаарыг хүлээн дайралтаа түр зогсоолоо. Чухам тэд юуны учир түр хүлээсэн юм бол?
“Үхсэн хүмүүсийн тулаан” буюу дэлхийн нэгдүгээр дайнд Оросын баатарлаг 100 цэрэг Германы 7000 цэргийг ялсан түүх. Германчууд хорт утаа хэрэглэх үед Орос цэргүүд цусаар бөөлжингөө тулалдсан бодит явдал юм.
Үргэлжлэлийг та tuuh.mn болон энд дарж унших боломжтой…