Үндэсний лигийн 2018-19 оны улирлын дэд хэсгийн аваргын цувралын хоёр дахь тоглолт Сэлэнгэ аймгийн спортын ордонд боллоо.
Хоёр багийн эхний тоглолтод Багануур дүүргийн баг эхний хожоод байсан билээ. Тоглолтын хоёрдугаар үеийн дунд хэсэгт Багануур ойролцоо байсан онооны зөрүүг холдуулж чадсан. Улмаар дараагийн үеүдэд ч илүүрхэж явсаар 104-89 харьцаатай Багануур дүүргийн баг хожлоо.
Тус тоглолтод Багануур дүүргийн залуус багийн тоглолтыг чухалчилж ихэнх оноогоо дамжуулалтаар авч байсан нь хожлын томоохон шалтгаан байсан. Багануур дүүргийн багийг М.Өлзий-Орших 21 оноогоор тэргүүлсэн байна. Үндэсний лигийн дэд хэсгийн Аваргын цувралын гурав дахь тоглолт 2019/04/10-ны Лхагва гарагт Тэнүүн Өлзий Агар центрт болох юм.
Эх сурвалж: МҮСХ