УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдрийн хуралдааны талаар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар хоёр асуудлыг авч хэлэлцсэн аж. Нэгдүгээрт, УИХ дахь АН-ын бүлгийг тараах болсон тухай мэдэгдэл юм. УИХ-д найман гишүүнтэй бол бүлэг байгуулах эрхтэй байдаг. Гэвч тус бүлгийн гишүүн Л.Болд, Г.Занданшатар нарын гишүүд бүлгээс гарах болсоноо мэдэгдсэнээр тус бүлэг тарах болсон билээ. Үүнтэй холбогдуулан АН-аас сонгогдсон долоон гишүүн хуралдаж УИХ дахь АН-ын зөвлөлийг байгуулжээ. Энэхүү зөвлөлийн даргаар Д.Эрдэнбат үргэлжлүүлэн ажиллах бөгөөд зөвлөлийн гишүүдийн гарын үсэг бүхий албан бичгийг УИХ-ын даргад хүргүүлэх юм байна.
Хоёрдугаар асуудал бол өнгөрсөн долоо хоногт Стандарт банкны өрийг дарсантай холбогдуулан хуулийн зөрчил байгаа эсэхийг шалгах нь зүйтэй гэсэн байр суурийг өнөөдрийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Шалгалтын ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржоор ахлуулан байгуулжээ. Ажлын хэсэг өрийг дарахад хуулийн зөрчил байгаа эсэхийг нягтлах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн эрсдлийн сангаас өр дарах боломжтой эсэх, зуучлагч компани болон бусад хохирлыг мөн шалгах хэрэгтэй гэж үзжээ.