Капитал банкийг татан буулгасантай холбогдуулан тус банкин дахь улсын мөнгийг яаж барагдуулах нь олны анхаарал татаж байна. Одоогийн байдлаар Капитал банкинд эрүүл мэндийн даатгалын 131 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын 109 тэрбум төгрөг, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн 51 тэрбум төгрөг, Жайка олон улсын байгууллагын төсөл дэмжих 12 тэрбум төгрөг, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 7 тэрбум төгрөг хадгалагдаж байгаа аж.
Үүнтэй холбогдуулан сэтгүүлчид УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас тодруулга авах гэсэн боловч Б.Ундармаа “Би Капитал банкны нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй” хэмээн мэдэгдэж ордноос хурдхан гарч одов. Гэтэл гишүүн 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ Капитал банкны хувьцаа эзэмшдэг хэмээн мэдүүлсэн юм.