ТӨБЗГ-аас “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг батлахдаа тус үйлдвэрийн Ерөнхий захирлыг дөрвөн орлогчтойгоор баталсан. Үүний дагуу Ерөнхий захирлын орлогч нарыг томилжээ.
Ерөнхий захирлын нэгдүгээр орлогчоор Т.Батмөнх, Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчоор Д.Үүрийнтуяа, Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор П.Энхбат, Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Д.Дэлгэрбаяр нар томилогдож, үүрэгт ажилдаа орцгоожээ.
Нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх баяжуулалтын техникч, баяжуулалтын инженер, олон улсын худалдааны менежер мэргэжилтэй. “Эрдэнэт үйлдвэр”-т 30 гаруй жил ажиллаж байна.
Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа эдийн засагч, удирдлагын менежер, мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх мэргэжилтэй. 2017 оноос Ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан.
Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаяр нефтийн эдийн засагч, мэргэшсэн нягтлан бодогч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрт Нийгмийн асуудал хариуцсан орлогчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан.
Хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Энхбат дулааны инженер, эрх зүйч мэргэжилтэй. 2017 оноос тус үйлдвэрийн РСЦ ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ.