Капитал банк дампуурсантай холбогдуулан тус банканд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэд, “Шудрага” төвтэй хамтран Монголбанкны гадаа жагсаал зохион байгууллаа. Тэд хадгаламж эзэмшигчдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа учир Монголбанк болон АТГ-т шаардлага хүргүүлэхээр жагсаж байна гэсэн юм.
“Шударга” төвийн тэргүүн Х.Оюунцэцэг “Капитал банкинд 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 800 гаруй харилцагч байгаа гэсэн мэдээлэл байдаг. Тэдгээр хүмүүсийн хадгаламжийн дүн 42 тэрбум төгрөг. Хадгаламж эзэмшигчид энэ мөнгөө ямар арга замаар олж авах вэ гэдэг нь тодорхой бус байна. УИХ-ын гишүүн Б.Ундармаа Капитал банкны 99.7 хувийг эзэмшдэг. Энэ хүний нэр дээр дэлгүүр, ББСБ, барилгын компани гэхчлэн 26 том компани байгаа. Хадгаламж эзэмшигчдийг хохиролгүй болгох үүднээс Б.Ундармаагийн компаниудыг, хөрөнгийг битүүмжлэх хэрэгтэй гэж үзэж байна” гэсэн юм.
Мөн тэд “Алтжин” группийн Г.Алтанг банкнаас дампуурахаас нэг сарын өмнө өөрийн хөрөнгийг олон хүний нэр ашиглан эргүүлэн татсан, татахдаа зориуд данс үүсгэж мөнгөө байршуулсан хэмээн үзэж АТГ-т шалгуулахаар ханджээ.