Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Төрийн орон сууцыг өмчлүүлэх тухай журмыг баталлаа.
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан
Иргэдийн өгсөн санал хүсэлтийн дагуу тус асуудлыг судалсны үндсэн дээр дараах шийдвэрийг гаргаад байна.
– Байрны төлбөрийн 30 хувийг төлсөн тохиолдолд ипотекийн зээлд хамрагдах боломжтой болно.
– Төлбөрийн чадвартай бол таван жилийн хугацаанд байгууллагатай тохирсны үндсэн дээр сар бүр төлбөр төлвөл тухайн байрыг худалдаж авах боломжтой болно.
– Энэхүү хувьчлалд ТОСК-ийн зээлд хамрагдсан иргэд ч оролцож болно.
– Одоогоор 1,512 айлын түрээсийн орон сууц байна. Эдгээр 1,512 айл түрээсийн орон сууцаа хувьчилж авах боломжтой болж байна.
– Ипотекийн зээлийн эх үүсвэрийн 4 хувийг нэг хувь болгон бууруулах тал дээр ажиллаж байна. Ингэснээр зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгдэх боломжтой ч Монголбанк үүнийг хэрэгжүүлэхгүй байгааг өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанд танилцуулсан.
– Энэ онд Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Монголбанк хариуцаж байгаа бол ирэх жил Засгийн газар өөрөө хариуцаад явна.
– Цаашид түрээсийн орон сууцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Дэнжийн 1000-д 1,008 айлын байр баригдаж байна. Болвол ирэх сонгуулиас өмнө тус байрыг ашиглалтад оруулна.
– Түрээсийн байраа өмчлөх хүсэлтэй иргэд хүсэлтээ ТОСК-т хүргүүлж, гэрээ байгуулна гэсэн үг.