Өнөөдөр астрономийн шинжлэх ухаанд тодоор бичигдэн үлдэх түүхэн өдөр тохиож байна. Учир нь EHT (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэд анх удаа сансрын биетийн гэрэл зургийг буулгаж чадсан тухайгаа хүн төрөлхтөнд мэдэгдэх гэж байна.
Энэхүү нээлтийг Бельги улсад танилцуулах бөгөөд Япон, Тайвань, АНУ, Чили, БНХАУ зэрэг улсуудад мөн адил хэвлэлийн хурал хийж дэлхий дахинд хүргэхээр төлөвлөжээ. Мөн танилцуулах хурлаар манай нарны аймгийг багтаадаг Сүүн зам галактикийн цөмд орших хар нүхний зургийг үзүүлэх юм. Түүний зургийг авахын тулд дэлхий даяар байрлах телескоп дурангуудын хүчийг нэгтгэж авсан аж. Ингэж чадсанаар хар нүх зургаас үүдэлтэйгээр физикийн суурь ойлголтуудад өөрчлөлт орж магадгүй бололтой.
Манай гарагаас 26.000 гэрлийн жилийн зайнд орших биетийн зургийг та дараах видео шууд дамжуулалтаас Улаанбаатарын цагаар 21.00 цагт үзэх боломжтой.
Эх сурвалж: CNET