Улаанбаатар хот анх удаа “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-тэй БОЛЛОО.
Улаанбаатар хотын барилгажсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хотын төвийн хэсэг үндсэн байгууламж бүхий авто замын сүлжээтэй боловч сүлжээний нягтрал, хөдөлгөөний эрчим, уулзваруудын нэвтрүүлэх чадвах хангалтгүй, авто замын сүлжээний холбос замууд дутуу, уулзваруудын нэвтрүүлэх чадвар муу байдаг.
Тиймээc Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдсан, эрчимтэй хөгжиж буй дагуул хот, тосгод, хүн амын нутагшилт, суурьшлын зохистой харилцаанд суурилсан хотын хөгжлийн дэмжсэн, зам тээврийн оновчтой сүлжээг төлөвлөн хөгжүүлэх зорилгоор “Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөө”-г өнгөрсөн хоёр жилийн хугацаанд НАЗХГ-ын захиалгаар, Нийслэлийн Зураг төслийн хүрээлэн хийж гүйцэтгэн бэлэн болголоо.
Авто замын мастер төлөвлөгөөтэй болсоноор төлөвлөлтгүй зам тавих, хашаа барих нөхцөл байдал арилж, гол, туслах гудамж замуудын холбогдсон байдал, авто замын хөдөлгөөн, замын байгууламж, газар ашиглалт сайжрах боломж бүрдэх юм.