Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн урд талд байрлах Ноён трейд төвийн нэгдүгээр давхарт байрлах “Монос Улаанбаатар” ХХК-ийн Монос ХӨСҮТ-18 эмийн сангийн салбарт шалгалт хийжээ. Уг шалгалтаар тус эмийн сангийн салбарт худалдаалж буй Франц улсад үйлдвэрлэсэн 90 гр-ийн савлагаатай зургаагаас дээш сартай хүүхдэд зориулсан, АS2342, 12:12, 22-08-2019 хэрэглэж дуусах хугацаатай, 3288131540092 цувралын дугаартай Babybio нэрийн бүтээгдэхүүнийг лабораторийн шинжилгээнд хамруулаагүй худалдаанд гаргасаныг тогтоожээ. Тус нэмэлт тэжээл нь хүнсний бүтээгдэхүүнд тавих эрүүл ахуйн шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлох боломжгүй байгаа аж.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бүтээгдэхүүнээс дээж авч, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын Төв лабораторийн шинжилгээнд хамруулж байгаа юм байна.
Эх сурвалж: НМХГ