Онцгой байдлын ерөнхий газраас АНУ-ын Элчин сайдын яам, Энэтхэг, Номхон далайн цэргийн командлалтай хамтран жил бүр “Говийн чоно” олон улсын сургалт, дадлага сургуулийг зохион байгуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “Говийн чоно-2019” олон улсын сургалт, дадлага сургуулийг Дорноговь аймагт есдүгээр сарын 09-23-ны өдрүүдэд Өмнөд бүсийн аймгуудыг хамруулан зохион байгуулах юм. Үүнтэй холбогдуулан ОБЕГ, АНУ-ын Цэргийн атташе болон бусад холбогдох албаны хүмүүс тус аймагт ажилласан байна.
Энэ үеэр гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгө, мал амьтаныг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах болон мэргэжлийн анги, салбарыг чадавхжуулах Монгол Америкийн аврагчдын хамтран хийх дадлага сургуулийн талаар хэлэлцэж, санал солилцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.