Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр АН-ын бүлэг албан ёсоор тарсан болохыг УИХ-ын дарга танилцууллаа. Намын бүлгээс УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батзандан нар гарснаар бүлэг байгуулах боломжгүй болж зөвлөлийн статустай ажиллахаар болж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд АН-ын бүлгээс гарах болсон мэдэгдлээ өчигдөр дахин хүргүүлсэн бөгөөд АН-ын бүлгээс албан ёсоор гарах болсныг УИХ-ын дарга мөн мэдэгдлээ.
Санал хураах төхөөрөмж 15 орчим минут орчим ажиллахгүй хүлээлгэсний дараа дахин санал хураалт явуулахад татгалзсан гишүүдийн тоо 32 буюу 68 хувь байв. УИХ-ын дарга Г.Занданшатар “Ямар учиртай юм авсан юм бэ. Болохгүй юм. УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон үүнээс болж огцорвол таарна. Бүгд “Yes” дарна шүү. Зарим нь дарахгүй байна” гэв.