Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 225 тоот тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд хязгаарлалт оруулсан билээ. Үүний дагуу өнөөдөр /2019.04.15/-өөс дугаарын хязгаарлалт замын бүсчлэлийн зуны хуваарьт шилжиж байгаа юм. Дугаарын хязгаарлалт үйлчлэх цагийн хуваарийг өвөл, зунгүй 08.00-20.00 цаг хүртэл хязгаарласан билээ.
Зуны бүсчлэлд шилжсэнээр дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдөр хүртэл замын хязгаарлалтыг тэлдэг. Өвлийн улирал буюу аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл зарим замыг дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх замаар хумих бодлого баримтлахаар тусгасан байна. Тухайлбал, өвлийн бүсчлэлд таван шараас Саппорогийн уулзвар хүртэл дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бол зуны хуваарьт шилжсэнээр энэ замд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэх юм.