Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл эрс нэмэгдсэнтэй холбогдуулан ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон тухайн үед авах зарим арга хэмжээний талаар захирамж гаргалаа.
Уг захирамжид иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга зохион байгуулах болон нйислэлийн нутаг дэвсгэрт ил задгай гал түлэхийг 2019 оны дөрөвдүгээр сарын 15-наас зургадугаар сарын 15-ныг хүртэл хориглосон байна.