Макроныг ерөнхийлөгч болоход “За энэ улсын хувь заяа улам хүнд байдалд орох нь дээ. Энэ залуухан глобалист агуу Францыг мөхлийн зам руу хөтөлнө дөө. Хэдэн жилийн дараа Франц улс сөнөөд үгүй болчихсон гэвэл би лав гайхахгүй” гэж нэг судлаач хэлж байв.
Өнөөдөр Франц улсад Украйн, Гүрж, Беларусь, Узбекистан болон Арабын хаварт нэрвэгдсэн улсуудад болсон бослогоос хэд дахин том бослого тэмцэл үргэлжилсээр бна. Гэхдээ дэлхийн глобалистууд Макроны талд бгаа учраас тэр өдийг хүртэл тэсэж байгаа хэрэг.
Макроны явуулж бгаа глобалист бодлогыг үргэлжлүүлээд энэ улсын эдийн засаг буцаж сэргэнэ гэдэг бол үлгэр гэж болж байх шиг байна. Түүний өдгөө баримтлаж буй бодлого бол 70, 80-аад оноос эхэлсэн неолиберал бодлогын үргэлжлэл юм. Неолиберал бодлогын үр дүнд өнөөдрийн орлогын хэт ялгаатай байдал дэлхий даяар бий болсон юм.
Глобалистууд хөрөнгө оруулагчдыг дэмжсэн эдийн засгийн бодлогыг сүүлийн хэдэн арван жил тууштай хэрэгжүүлсний дүнд хэдхэн цөөхөн баячуудын гарт хэт их баялаг төвлөрч, дундаж давхаргын орлого 30-40 жилийн туршид огт өсөөгүй байдал ажиглагдаж байна.
Неолиберал бодлогын мөн чанар бол баялаг бүтээгчдийг тал бүрээс нь дэмжээд өгвөл тэднийгээ дагаад ажилчин ангийн цалин аяндаа өснө. Иймээс төр засаг татвараа хамгийн бага түвшинд, бүр байхгүй болговол зохино гэж уриалсаар энэ бодлогоо өдгөө дэлхий даяар хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү бодлогын үр дүнд нь өнөөгийн дэлхийд ноёлж байгаа орлогын хэт ялгаа бий болж ГЛОБАЛИЗМЫН эсрэг НАЦИОНАЛИСТ бодлого дэлхий даяар сэргэн ирж бна.
Гэвч глобалистууд огт бууж өгөх шинжгүй байгаа бөгөөд дэлхий даяар цагаачлалын давалгааг улам эрчимжүүлэх, үндэсний үзэл дэлгэрч байгаа улс орнуудын эсрэг хүчтэй кампанит ажил явуулсаар бна. Ц.Буянцогтоо