УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар намаасаа гарч улстөрийн нэгэн нам байгуулж байгаагаа зарласан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн С.Жавхлан тэдэнтэй нэгдэж шинээр байгуулсан намд нь гишүүнээр элсэж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр “Өнгөрсөн хугацаанд олон иргэдээс “Шударга, зөв гишүүдтэйгээ нэгдэж нийлээч” гэдэг байсан. Ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдэг. Өнгөрсөн хугацаанд ганцаардлыг маш их амслаа.
Улс төрд ганцаардал гэж хэцүү зүйл байдаг юм байна. Нэг талдаа нийгмийн захиалга, нөгөө талдаа энэ хоёр эрхэм надад удаа дараа санал тавьсны дагуу удаан бодож тунгаасны эцэст тулгын гурван чулуу болж Монголдоо үнэний галыг бадраахаар энэ намд нэгдлээ.Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нартай олон ажил хийх болно гэдгийг батлан хэлье” гэв.