Эх сурвалж: Open Society Forum
ННФ-ын Засаглалын хөтөлбөрөөс “Шийдэл-Сонголт” хэлэлцүүлгийн 2 дахь дугаарыг “Хуулийн этгээдээс улс төрийн нам, нэр дэвшигчид хандив өгөх нь зөв үү?” сэдвийн хүрээнд (2019 оны 5 дугаар сарын 3) зохион байгууллаа.
Тодорхой сэдвийн хүрээнд эсрэг, тэсрэг байр суурьтай оролцогчид мэтгэлцэх, байр сууриа хамгаалах, няцаах мөн хэлэлцүүлэгт оролцогчдын санаа бодлоо илэрхийлэх индэр нь “Шийдэл-Сонголт” хэлэлцүүлэг байх юм.