• Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
2026 он 5 сарын 6
Монгол туургатны цахим сайт
deed
  • Нүүр
  • Нийгэм
    • All
    • Аймаг
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Нийслэл
    • Нийтлэл
    • Хууль, эрх зүй
    • Ярилцлага
    Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

    Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

    ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

    Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

    49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

    “Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

    Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

    Тавдугаар сарын 2-ноос автобуснаас буухдаа картаа төхөөрөмжид уншуулдаггүй болно

    ИРГЭН: Umoney картаас хасагдаж байгаа болон үлдэгдэл мөнгөний хэмжээг харуулдаггүй болсон байна

  • Улс төр
    С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

    Н.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно

    Х.Баттулга: Монголчууд баялагтаа эзэн болж чаддаггүйд гол үүрэг гүйцэтгэсэн хүн бол С.Баярцогт

    А.Баяр: Х.Нямбаатар Монголын хаан болчихсон юм байна

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахим шилжилт, мэдээллийн нэгдсэн системийг бий болгоно

    С.Цэнгүүн: МАН Харбины гэрээг ил болгохыг дэмжсэнгүй. Тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрлөө

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    Нийслэлийн МАН-ын хорооны хурал эхэллээ

    С.Амарсайхан: Улсын бүртгэлийн газраас авдаг үйлчилгээний зургаан шат дамжлагыг нэг болгосноор авлига, хүнд суртал буурна

    Тавдугаар сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна

  • Эдийн засаг
    • All
    • Бизнесс мэдээ
    • Уул уурхай
    Б.Анар: Мөнгө жил бүр 10 хувиар үнэгүйдэж байхад цалин нэмээд ч үр дүнгүй

    Х.Баатархүү: Хятад улсын ирэх таван жилийн төлөвлөлтөөс бидний хүртэх боломжууд цөөнгүй байна

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Газрын тосны үнэ $100-ыг давлаа

    Л.Амар: Төсвийн сахилга бат чамбай хэвээр байвал оны сүүлийн хагаст зээлийн хүү буурах боломж гарах байх

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Ачааны эрэлт өссөн ч орлого буурлаа

    Х.Сугир: “Тавантолгой”-н ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнэ ажиллаж байхдаа 70 ам.доллароор зарах боломжтой байсан 14 сая тонн нүүрсийг 25 ам.доллароор худалдсан

    Өвөр Монголд коксжих нүүрсний үнэ өсөв

    Зэсийн экспорт түүхэн дээд хэмжээнд хүрлээ

    Монголбанкны үнэт металлын худалдан авалт 6 дахь жилдээ буурав

    Киргиз улсын эдийн засгийн өсөлт тэднийг төв азийн шинэ “бар улс” болгох суурийг бэлдэж байна

  • Үндэстэн
    • All
    • Түүх, уламжлал
    • Яруу найраг
    Мөнх оршихуй буй Наран, Саран

    Мөнх оршихуй буй Наран, Саран

    XIII–XIV зууны Монгол хатны малгай Тэнгэрлэг язгуур, төрийн сүр хүчний бэлгэдэл

    Баабар: Хүйстолгойн бичиг тайлагдсан уу?

  • Дэлхий дахинд
    Худаг булаацалдсан мөргөлдөөний үеэр олон хүн алагджээ

    Путин интернет сүлжээ тасалж буй шалтгаанаа террорист халдлагаас сэргийлэх гэж тайлбарлажээ

    АНУ Ормузын хоолойг бүсэлж, мина цэвэрлэх ажиллагааг өндөр түвшинд зохион байгуулж байна

    АНУ гал зогсоох тохиролцоог зөрчсөн тул Иран Ормузын хоолойг нээх боломжгүй гэжээ

    Трампын “гал зогсоох хугацааг сунгах” мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 98 ам.доллар болж буурчээ

    ОХУ-д ДОХ-ын халдвар тархалт эрс нэмэгдсэн тул хүн амын гуравны нэгийг жил бүр шинжилгээнд хамруулна

    Казахстан улс парламентаа “Хуралдай” гэж нэрлэхээр болжээ

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    Виктор Орбан ялагдлаа хүлээн зөвшөөрлөө

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

    АНУ, Ираны хэлэлцээр амжилтгүй боллоо

  • Эрүүл мэнд
    Доктор Ж.Ганбаатар: Гадныхан биднийг хоёр хөлтэй жорлон гэж дооглож байна

    Люксембургийн эмч нартай хамтран хүүхдэд зүрхний мэс засал хийнэ

    Орон нутагт өсвөр насны охидын төрөлт их байна

    Архангай аймгийн эрүүл мэндийн төв ходоодны хорт хавдрыг эмчилдэг болно

    “Улсын нэгдүгээр төв эмнэлэг сонсгол бууралтыг эрт илрүүлэх шинжилгээг өнөөдөр бүх насны иргэдэд үнэ төлбөргүй хийж байна”

    Интермед эмнэлэг Японы IUHW групптэй стратегийн түншлэлийг эхлүүллээ

    14-18 насны 3000 сурагчид чих, хамар хоолойн эрүүл мэндийн суурь мэдлэг олгоно

    Судалгаагаар зэрлэг нэрс жимс нь зүрх, бодисын солилцоонд эерэг нөлөө үзүүлдэг болох нь тогтоогдлоо

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

    Нипах вирус яаж үүсдэг вэ?

  • Бусад
    • All
    • +18
    • Зөвлөгөө
    • Зурхай
    • Зүүдний тайлал
    • Технологи
    • Утга зохиол
    • Шар мэдээ
    Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээний сонсгол хийвэл БНХАУ хилээ хааж, Монголоос нүүрс авахаа болих эрсдэл үүснэ

    Казахстаны тэргүүн тэрбумтан Тимур Турлов Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатартай халз нүүв

    М.Нарантуяа-Нара: Төрийн ордонд хүн зодсон гишүүдийнхээ ёс зүйг ярихгүй хэр нь бүх зүйл нь ил миний ёс зүйг ярьж байна

    Д.Баярхүү: Ярдаг нохойгоор айлгасан үйлчилгээ

    Дэд сайдууд зэс нь цухуйж, огцрох болзлоо хангалаа

    Д.Сумъяабазар: Би Д.Баясгалантай Б.Энхбаярыг би танилцуулж байсан. Гэтэл нэгнийгээ танихгүй, мэдэхгүй, огт уулзаж байгаагүй гэх зэргээр ярьж эхэллээ

    А.Амундра: Би зугтаагүй, ярих боломжоо ашиглах гэж л хүлээж байна

    Д.Сумьяабазараас Хууль зүйн сайд Б.Энхбаярт хаягласан “мэндчилгээ”

No Result
View All Result

Хоёр дахь ази болсон мэт санагдах Автралийн тухай чухам үнэнийг …

/Аян замын тэмдэглэл/

by undesten
2019-05-22 18:46
in Нийгэм
0
Хоёр дахь ази болсон мэт санагдах Автралийн тухай чухам үнэнийг …
SHARETWEET

Мельбурн, Брисбэн, Камберра хоттой харьцуулахад Сидней яах аргагүй их хөлийн газар. Дуу шуу хадсан нүргээнт нүсэр хот. Улс доторх улс гэж хэлсэн ч болохоор. Амьдрах орчны хувьд бүх талаар хүнээ бодсон нь илт. Гэвч Мельбурныг арай л давж гүйцэхгүй. Гэхдээ ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, усан оргилуур, явган хүний зам, талбай, автомашины зогсоол цөм энд бий. Дутуу юм бараг үгүй.

Нийтийн тээвэр нь хүртээмжтэй. Гэрийн гадаа буулгах нь холгүй. Энэ болгон нь хүмүүст амрах, саатах, тухлах боломж олгоно. Бухимдах шалтгаан ер байхгүй. Эдгээрийг хөгжлийн нэг зах зух гэвэл онох байх. Тогтолцоо нь зөв болохоор хүнээ л тэргүүнд үзнэ. Энэ нь явган хүний гарцан дээр хүртэл харагддаг.

Харин баярын өдөр жолооч ямар нэгэн зөрчил гаргавал торгууль нь хоёр дахин нэмэгдэнэ. Үүнд элдэв тайлбар ч хэрэггүй. Таньж мэдэх цагдаа байлаа гээд энэ нь бүр нэмэргүй, залгавал нэгжний гарз. Хариуцлагаа чи хэн байсан ч үг дуугүй хүлээ гэсэн зарчим энд үйлчилнэ. Үгүй бол дахиад торгууль бичнэ. Баяр гээд манайхан “өршөөдөг” бол харин энд баяр болж байхад гээд нэмж торгоно. Улс нийтээрээ тэмдэглэх баяр нь ч олон.

Гэхдээ л ажил, амьдрал буцлах амьсгал давчдам орон зай. Хамаг үндэстэн нэг дор чихэлдэн буй талбар. Энд ирсэн болгон нартай уралдаж амьдардаг. Нар сарны хооронд л “гүйдэг”. Ийм байхыг энэ хот, энэ улс өөрөө шаарддаг. Хэмнэл нь ийм. Энэ хэмнэлд нь ирсэн хүн дасахгүй бол амьдралаа бас өөрийгөө ч алдаж мэдэх захгүй далай.

Хэнэггүйхэн явбал нар сарны хооронд туйлдаж унаад залуу насаа ч үрж орхих амаргүй эх газар. Цаг, минутаар хамаг ажил энд яригдана. Хэдий тийм боловч хүн болгоны хувьд өөртөө боломж нээх, амьдралаа өөрчлөх хүслэнт газар Сидней болж чадсан. Магадгүй эр болгоны эргэж хардаг хүүхэн шиг тийм дур булаам хот. Түр саатсан хүний сэтгэл хоргодох газар. Харин амьдарсан хүн бол сэтгэлээ захирч чадах хөрөнгөтний нийгэм.

Зах зээлийн эдийн засаг энд жам ёсоороо явна. Төр нь хувийн хэвшилдээ итгэнэ, боломжийг нь олгоно. Замыг нь засна. Хүнд суртал, саадыг нь арилгана. Харин манайх шиг өөрсдөө компани байгуулж, бизнес хийх гэж холион бантан хутгахгүй. Мэргэжлийн холбоод нь эрх мэдлээрээ илүүрхэнэ. Заавал тооцоо судалгаа хийнэ. Эрдэмтэн, судлаач, мэргэжлийн байгууллагынхаа үгийг төр нь заавал сонсож байж сая шийдвэр гаргана. Сидней энэ болгонынх нь бүтээл.

Түүнээс нэг нөхөр гэнэт гарч ирээд би ийм юм хийнэ гэж ярих боломжгүй, ярьсан ч тэр нь бүтнэ гэдэг үлгэр. Ийм поп улстөрч хол явдаггүй эрүүл нийгэм, зөв тогтолцоо энд байна.

Монголд зуны дэлгэр цаг ирж байхад энд намар навчсаа гөвнө. Хөхүүртэй айраг исэж, наадмын тухай яриа ам дамжиж, өдөр улам тэнийж байхад харин энд өдөр хумигдах. Өглөө, оройд жиндүүлж мэдэхээр сэрүү татна. Австралчууд аль хэдийнэ зузаалж эхэлсэн бол харин эндхийн монголчууд халууцсан янзтай гадуурх хүрмээ тайлаад барьчихсан явах нь түгээмэл…

Манайхны хувьд ирж л байвал, очиж л байвал учир нь олдоно доо гээд тэмүүлдэг зүг нь Австрали болж хувирсан. Виз л гарчихвал хайртай бүхэндээ баяртай гэж хэлээд нисэхэд бэлэн яваа. Ялангуяа, Ази тивийнхэн энэ ногоон тив улсыг сүрэг сүргээрээ нөмрөн буй. Хамгийн үнэтэй автомашиныг хятадууд энд унаж, томоохон брэндүүдтэй худалдаа, үйлчилгээний төвийн гол худалдан авагч нь өнөөх хятадууд л байх. Тэд Австрали тивийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг үйлчилгээний салбартай нь хамт атгаж байна. Эрт ирсэн хүмүүс боломжийг олж харсан нь энэ.

Өмнөд хөршийнхний хүрээгүй тив, эзлээгүй салбар дэлхийд алга аа. Хятадууд Австрали хүнээс илүү аз жаргалтай, баян чинээлэг амьдарч байна, ингэж бас харагдаж чадаж байна. Ер нь ази тивийнхэн гангалах, дэгжин байхаа хэнээр ч заалгахгүй хүмүүс л дээ. Тэр нь өмсөж зүүсэн байдал, хэрэглээгээр нь шууд анзаарагдах. Харин Австраличууд энгийнээс энгийн явах. Тэр нь их сайхан. Угаасаа бие хаа гэж зурчихсан мэт төрчихсөн улс болохоор илүү дутуу чимэг зүүлт хэрэггүй ч гэж үздэг байх.

Хэрэв чи зөв хандлагатай, бусдад саад болдоггүй, ёс суртахуунтай, хууль дагадаг л бол энд гял цал эсвэл брэнд гэж туйлшрах хэрэггүй. Ядруу муу харагдсан ч хүний тооноос хасагдахгүй. Харин хууль зөрчих л юм бол чамайг нийгмээрээ биш юм гэхэд нэг хэсэг нь хүн байна ч гэж тоож харахгүй. Ер нь дарга, цэрэг байсан ч энд хууль адилхан тэгш үйлчилнэ. Үүнийг л манайх шууд авч нутагшуулмаар санагдсан. Гаднын туршлага их ярьдаг оронд яагаад ийм энгийн зөв соёл нь дэлгэрч болохгүй гэж…

Австрали дотроо Сидней ивээл хишгээ ирсэн болгонд харамгүй хайрлаж, тэднийг ажил, орлогоор тасралтгүй залгуулсаар ирсэн. Хөлсөө урсга, тамираа бар. Зүдэрч олсон юм амттайг энэ улс хүмүүст мэдрүүлсэн, ажилд бас сургасан, амьдрал үзүүлсэн. Ажиллахаас гадна зугаалах, амрах, сурах тэр эрх чөлөөг нь давхар олгосон.

Харин одоо цагаачлал улам хавтгайрч, хөлтэй, хэлтэй болгоны хүрч ирдэг, ирсэн нь үлддэг болсон тул Сидней үүнд хатуурхаж, хамаг байдаг сайхан зангаа бараад байх шиг. Саяхан болж өнгөрсөн Австралийн сонгуулийн уриа лоозон ч иргэдийнхээ эрх ашгийг эхэнд тавих тухай байв. Дэлхий нийтээр цагаачлалын асуудал хурцдаж байгаа. Австрали ч ялгаагүй жил, жилээр визний нөхцөлөө чангатгаж байна.

Яагаад тэр гэж үү… Энэ хот улс ачааллаа дийлэхгүй болж байна гэнэ. Зах зээл нь ханаж эхэлж байна гэнэ. Амьдралын өртөг нь улам бүр нэмэгдэж, орон байрны түрээс жилээс жилд өсөж байна гэнэ. Замын түгжрэл бас бий болсон гэнэ. Шатахууны үнэ сүүлийн үед нэмэгдэж, өндөг, талхны үнэ хүртэл хэлбэлзэж, үүнийг дагаад инфляц савлаж, үндэсний мөнгөн тэмдэгтийнх нь ханш америк долларын эсрэг суларч байна.

Австралчууд өөрсдөө ажилгүй болж байна. Хотын төвөөр явахад зоос гуйсан нэгэнтэй таарах бол ердийн үзэгдэл. Ийм хүмүүс энэ улсын иргэд нь байна. Хөгжлийн цаана хүнд амьдрал, хөндөх сэдэв ч өчнөөн гэдэг л энэ байх. Австралид шатахууны үнэ өсөхөөр өндөгний үнэ хэдэн центээр нэмэгдэх. Харин маргааш нь буувал дагаад үнэ уруудна.

Харин манайх үнэ өсөх сургаар нэг нэмж, өссөн хойно нь бас нэмнэ. Шатахууны үнэ буурсан ч нөгөө үнэ өөрчлөгдөхгүй, хэвээрээ үлдэнэ. Монгол, Австрали аль аль нь шатахууны хувьд бусдаас хамааралтай. Дэлхийн зах зээлийн ханшаар Австрали яваа бол манайх төр зохицуулна гээд зохицуулсан ч юм үнэндээ алга.

Ер нь Австрали тив хоёр дахь Ази болсон мэт санагдах. Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Монгол гээд зүс царай ойролцоо, нуруу туруу ч бараг адилхан хүмүүс энд бэлчинэ. Гэхдээ хаа ч явсан монгол хүн монгол хүнээ хараад нэр усаар нь хэлж мэдэхгүй ч яах аргагүй энэ монгол хүн байна даа гэж бодох сайхан. Энэхүү тэмдэглэлээ Сидней хотын монголчууд хамгийн олноор амьдардаг Wolli гэж газраас бичиж сууна.

Манайхаар бол энэ нь 3, 4-р хороолол юм байна. Энд монголчуудтайгаа байнга таарна. Тэдний нэг нь байгаа газраа Улаанбаатартай зүйрлэж хэлсэн нь дээрх нэр гэнэ. Нэг, хоёр алхаад л “Сайн уу…” гэх нь холгүй. Гэхдээ ингэж хоорондоо сайрхаж мэндлэхгүй. Тэгэх тэнхэл ч заримдаа бас байхгүй. Хар бор ажлын хүндийг нугалсан хүнд ярих чинь хүртэл тамир бардаг ажил. Тийм болохоор ярих гээд байх ч шаардлага байхгүй. Учиргүй нэгнээ мэддэг биш бол тэгээд зөрөөд л өнгөрнө.

Энд буй монголчууд ажил, сургуулийн хооронд цагтай уралдаж, долоо хоногийн байрны түрээс бас сургуулийн төлбөр гээд өчнөөн асуудалтай нүүр тулж амьдардаг хүмүүс. Харин нүүр номоор нь шагайсан улс түүнийг “Чи ёстой наанаа жаргаж байна даа…” гэж хэлдэг гэх. Үнэндээ хүн хаана ч явсан өөрт таарсан зовлон, жаргалаа үүрээд л явдаг юм байна. Үүнийг Сиднейд ирээд гурван жил болсон Т.Анар хэлж байсан юм. Нээрээ л тийм байх.

Түүний хувьд одоо коллежид сурч байгаа бөгөөд ирэх жил төгсөөд Монгол руугаа шууд буцна гэж байна. Бизнесийн удирдлагаар сурдаг гэсэн. Хичээлийнхээ хажуугаар барилга дээр ажилладаг бөгөөд ингэж амьдрах зардал, сургалтын төлбөрөө олдог гэв. Гэр бүлээрээ байдаг учраас мөнгө хурааж, хуримтлуулах бас чанга гэдгийг тэр хэлж байсан. Хүүхдийн сургалтын төлбөр гэхэд бараг жилийн 20 гаруй сая төгрөг болдог юм байна.

Монголоос ирээд удаагүй хүмүүсийн нэг нь У.Болорсайхан. Топ 100 аж ахуйн нэгжийн нэгэнд нь ажиллаж байсан тэрээр эхнэрийн хамтаар иржээ. Гэр бүлийн хүн нь сурч, харин өөрөө ажиллах юм байна. Юуны өмнө гаргасан зардлаа олно гээд ажил голохгүй хийж байна гэв. Хүүхдүүдээ аль болох хурдан Монголоос аваад хамт байх, тэгээд эндээ гэр бүлээрээ төвхнөх бодолтой явна. Гурван жилийн дараа дахиад байх эсэхээ тэр үед шийдэх бөгөөд ер нь хүүхдүүдээ сургуульд орох дөхүүлээд буцна гэж өгүүлэх. Ирсэн хүнд буцах бодол хол. Гэхдээ энд цаг хугацаа гэгч ниснэ.

Хүн л юм чинь дэл сул зардал их гарах нь дамжиггүй. Унтах нойроо хугаслан байж хар үүрээр явж, үдшийн бүрэнхий дундуур орон гэрээ эндхийн хүмүүс бараадана. Ажил, хичээл ингэж таарна. Австралиад мөнгө ургадаггүй, харин хүмүүс өөрсдөө ирж “тарьдаг”. Халуунд нь халж, ажлын хүндийг хийж мөнгө олдог. Түүнээс үргэлж далайн эрэг дээр тэрбумтан шиг тухалж, дуртай дарсаа шимэн суудаг газар бол Сидней биш юм билээ. Хааяа л ийм байх үе гарна. Тэр нь амралтын өдрүүд эсвэл аль нэг баяр болж таарна. Ирсэн болгон нь эндээс мөнгө хураагаад явж чаддаггүй гэх. Цаг үе нь монгол төгрөгийн ханш шиг өөрчлөгдөж байгаа аж. Хүн болгон бас адилгүй болохоор тэр…

Cиднейд жил болсон О.Дөлгөөнзул хэлний бэлтгэлд явж байна. Түүний хувьд барилгын цэвэрлэгээнд явдаг ч эндээс олсон мөнгө нь сургалтын төлбөр, амьдрах зардалд нь яг таардаг аж. Наашаа ирэх гэж аав ээж, ах эгчээсээ багагүй мөнгө төгрөг авсан болохоор эндээ ажил хийж төлбөрөө олоод, илүү гарснаараа амьдрах гэж хичээдэг гэлээ. Түүний хувьд хэл сурах чухал байсан болохоор энэ хүртэл явжээ. Харин анх гаргасан зардлаа олж чадахгүй гэдгээ тэр ирсэн хойноо л ойлгосон гэж байсан. Барилгын цэвэрлэгээний ажилд монгол бүсгүйчүүд хэнийг ч дагуулахгүй бөгөөд дайраад л ордог доо гэж Дөлгөөнзул хэллээ.

Бусдын адил сурах гэж ирээд мөнгө хөөсөн хүний нэг бол Л.Бадрал. Сиднейд ирээд хоёр жил болсон ч хичээлдээ бус ажилдаа хамаг цаг хугацааг тэрээр зарцуулсан гэв. Ажлаа эхэнд тавьсаар, сурахаа цалгардуулсан ч гэлээ өөрийн амьдралаа босгох мөнгийг тэр олжээ. Монголд очоод байр авна гэж байсан. Ажиллах эрхтэй болохын тулд виз шаардах учраас сургалтын виз дор ажилладаг гэж ярьсан юм. Ийм залуус олон гэдгийг Л.Бадрал нэмж хэллээ.

Сүүлийн үед Сиднейд ажил багассан талаар уулзсан хүн болгон ярьж байна. Хүмүүс харин нэмж ирсээр. Тэд яах вэ гэхэд буцахаас л аргагүй болно гэх. Хатуу сонсогдох ч энэ нь үнэн аж. Гэхдээ Сидней хотоос 200 орчим км-ын зайтай Камберрад барилга, бүтээн байгуулалт жигтэйхэн эрчтэй өрнөж байна.

Визтэй бол энэ улсад ирж болно, ажилтай бол үлдэж болно, амьдарч болно. Гэхдээ цаг цагаараа юмс байдаггүй гэдэг л хамгийн том дохио, сануулга юм уу даа. Үнэн гэвэл амьдрах өртөг нь хүмүүсийг энд удаан тогтоодоггүй аж. Энд өвдөх, ажилгүй байх нь тэнгэр нурсан хэрэг. Австрали орныг зорьж ирсэн залуучууд сурна, сурахын хажуугаар цалингаа бас бодож, нэг өдөр ч гэсэн ажилгүй суухаас айдаг. Сараар биш долоо хоногоор энд амьдрал хэмжигдэж, ажиллахаас өөр аргагүй. Ажиллаж байж амьдрах эрхээ чи өөрөө олж авна. Өлсөхгүйн тулд ч заримдаа ажиллах хэрэг гарна. Үнэн ийм.

Сидней хот Австралийн зүрх нь. Хэний ч эрх танхи хүү, охинд амьдрал олон өнгөтэй гэдгийг учирлах, ухааруулах газрын нэг. Гоё сайхнаа нуугаагүй, хэцүү бэрхээ ч халхлаагүй ил цагаан Сиднейд урт намар болж байна. Залуу хүний заавал унших ном гэдэг шиг нүдээр үзэх, болж өгвөл амьдрах газрын нэг нь Сидней мөн. Монголчууд гэлтгүй хүний өөрийн бүх улс энд эрвийх, дэрвийхээрээ хөдөлж байж амьдрал залгах аж.

Австрали гоё гэсэн, энд л ирчихвэл би яг л болох гээд байна, амьдрах гээд байна, манай тэр явсан ёстой сайхан амьдарч байгаа гэж олон хүн ярьдаг. Эзэн хичээвэл заяа ивээх газар Сидней мөн. Гэхдээ бүхнийг орон хотод даатгаж болохгүй. 10 жилийн хэн байгаа юм чинь гэж найдаж бүр болохгүй. Бүгд л дор бүрнээ цагт баригдаж, ядарч унатлаа ажиллаж явааг санахад бас гэмгүй.

Ирж байж үнэнийг мэдэх, дунд нь орж байж бүхнийг ойлгох, бусдын үнэнд итгэх хүн болгонд амжилт хүсье. Сидней хотын олон улсын нисэх буудалд өдөр бүр бараг таван минут тутам шинэ онгоц газарддаг. Аль нэгээр нь та ирж яваа, эсвэл ирэх тухай бодож эхэлсэн байх. Аялах сайхан, амьдрах харин өөр шүү. Шинэ хэмнэл, шинэ орчин таныг угтана.

2019.05.21

Bayartogtokh Batbayar

ShareTweet

Related Posts

Гадаадад сурдаг оюутнууд тэтгэлэгт хамрагдах тухай туршлагаа хуваалцах өдөрлөг болно
Нийгэм

2024-08-07 16:02
Японы хүн амын тоо буурч, гадаад оршин суугчдын тоо дээд цэгтээ хүрэв
Боловсрол

Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл тавдугаар сарын 8-наас эхэлнэ

2024-04-26 15:59
Чех улсад богино хугацаанд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах тэтгэлэг зарлагдлаа

2023-10-20 10:08
}

Шинэ мэдээ

Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

Улаанбаатар хотын хамгийн харууцтай газруудын нэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэв

by undesten
2026-05-05 20:35
6

Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

Камерын хяналт сул байршлуудад сэжиг бүхий QR код, бичиглэл байрлуулах тохиолдол илэрчээ

by undesten
2026-05-05 19:38
1

С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

С.Амарсайхан: Эпштейний асуудлууд Монголын гадаад нэр хүнд, улс төрийн нөхцөл байдалтай шууд холбоотой учраас ажлын хэсэг байгуулна

by undesten
2026-05-05 13:32
0

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

ЦЕГ: Нийслэлд зам засвар, арчлалтын ажил гүйцэтгэдэг ТӨК-ийн удирдлагууд мөнгө угаасан байж болзошгүй үйлдлийг илрүүллээ

by undesten
2026-05-05 10:55
0

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

Улсын хэмжээнд төрөлт өмнөх оноос 5.7 хувиар буурчээ

by undesten
2026-05-05 10:00
0

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

49 мянган төгрөгийн нүүрсийг 8 мянган төгрөгөөр борлуулах эрх олгосон албан тушаалтныг яллахаар шүүхэд шилжүүлжээ

by undesten
2026-05-05 08:27
0

Мөнх оршихуй буй Наран, Саран

Мөнх оршихуй буй Наран, Саран

by undesten
2026-05-05 07:58
0

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

“Барс” захын хойно улирлын чанартай худалдаа, үйлчилгээний төв байгуулна

by undesten
2026-05-04 16:37
3

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

Татвар төлөлтөөрөө тэргүүлэгч 10 аж ахуйн нэгж

by undesten
2026-05-04 14:29
0

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих бүтээн байгуулалтын ажил өнөөдөр эхэлнэ

by undesten
2026-05-04 13:07
0

oren-sarmats.ru
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай

No Result
View All Result
  • Нүүр
  • Нийгэм
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үндэстэн
  • Дэлхий дахинд
  • Эрүүл мэнд
  • Бусад

© 2018 UNDESTEN.MN

  • Халимаг
  • Тува
  • Өвөрмонгол
  • Буриад
  • Алтай